Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Хямд, чанартай барилга хаана босч байгааг “Барилга орон сууц-2013” үзэсгэлэнгээс хараарай
“Барилга орон сууц-2013” үзэсгэлэн яармаг энэ сарын 6-8 өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь хүн ам өсөхийн хэрээр байр, орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед барилгын үнэ, ханшийг тодорхойлох зорилготой гэж зохион байгуулагчид нь өнөөдөр хэвлэлийнхэнд хандах үеэрээ хэлсэн юм. Энэ үзэсгэлэнгийн үеэр ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан арилжааны банкуудыг урьж оролцуулан иргэдэд орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зээл, лизингийн үйлчилгээг үзүүлэхээр юм байна.
“Барилга Орон сууц-2013” үзэсгэлэнгээс Улаанбаатар хотод баригдаж буй, ашиглалтанд орсон шинэ орон сууцнуудын талаарх дэлгэрэнгүй танилцуулга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн тухай болон барилгын материал, дэвшилтэт технологийн талаарх цогц мэдээллийг авах боломжтой гэнэ.
Тэрчлэн үзэсгэлэнд оролцогч компаниуд барилга, барилгын материал, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, шинэ орон сууцандаа хямдрал зарлаж, сугалаат худалдаа зэргийг явуулах юм байна.

0 Сэтгэгдэл