Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Аляскийн Талкитна хотын дарга-муурыг нохой барьчих шахжээ
АНУ-ын Аляск дахь Талкитна хотын дарга Стаббс муурыг саяхан нохой барьичх шахаж хотынхныг тэвдүүлжээ. Түүний цээжний яс бага зэрэг бэртэж, хажуу бөөрөнд нь шүдний хэд хэдэн ором гарч, уушиг нь гэмтжээ. Эхлээд амьсгалахад нь хүнд байсан болохоор хиймэл амьсгал хийж байсан бол одоо бие нь гайгүй болж өөрөө амьсгалж байгаа гэнэ.
Гэсэн ч хотынхон дарга-Муураа эмнэлэгт хэвтүүлэн мэргэжилтнүүд харж асарч байна. Малын эмч нар хотын дарга-муур хэзээ эмнэлгээс гарахыг тодорхой хэлээгүй байна.
900 орчим хүнтэй энэ хотынхон хамгийн анх 1997 онд Стаббс нэртэй энэ шаргал муурыг хотын даргаараа сонгосноос хойш 15 удаа дахин сонгоод байгаа юм.
Хотын дарга Стаббс “Нэглис” супер маркетад конторлодог байна. Тэр албан үүргээ сайн гүйцэтгэдэг учраас 2013 оны дөрөвдүгээр сард гэхэд л өөрийн Facebook хуудсандаа 7000 лайк цуглуулаад байжээ.

Хотын даргатай өдөр бүр 30-40 жуулчин биечлэн уулздаг байна. Талкитна хотынхон одоо хотын даргынхаа биеийн байдлын төлөө санаа зовж, эмнэлгээс байнга асууж байгаа гэнэ.

Хотынхон яагаад муураар хотын даргаа сонгодог юм бэ гэсэн асуултад нэгдүгээрт хотод олигтой сайн улстөрч байхгүй, хоёрдугаарт муур хэзээ ч төрийн өмч хөрөнгөнөөс хулгай хийхгүй гэж тайлбарладаг байна.
АНУ-ын Аляск дахь Талкитна хотын дарга Стаббс муурыг саяхан нохой барьичх шахаж хотынхныг тэвдүүлжээ. Түүний цээжний яс бага зэрэг бэртэж, хажуу бөөрөнд нь шүдний хэд хэдэн ором гарч, уушиг нь гэмтжээ. Эхлээд амьсгалахад нь хүнд байсан болохоор хиймэл амьсгал хийж байсан бол одоо бие нь гайгүй болж өөрөө амьсгалж байгаа гэнэ.
Гэсэн ч хотынхон дарга-Муураа эмнэлэгт хэвтүүлэн мэргэжилтнүүд харж асарч байна. Малын эмч нар хотын дарга-муур хэзээ эмнэлгээс гарахыг тодорхой хэлээгүй байна.900 орчим хүнтэй энэ хотынхон хамгийн анх 1997 онд Стаббс нэртэй энэ шаргал муурыг хотын даргаараа сонгосноос хойш 15 удаа дахин сонгоод байгаа юм.

0 Сэтгэгдэл