Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хятадын Уишань уулнаас талийгаачдын шарил унах нь
Хятадын Сычуань мужийн Бо үндэстэн эрт цагт талийгаачдынхаа шарилыг элдэв зүйл, араатан амьтдад  хөндүүлэхгүй гэсэндээ Уишань уулын Гонгхианы цавчим ханан  хаданд бэхлэн оршуулдаг уламжлалтай байж. Нөгөө талаар ингэж өндөр хад, хавцалд оршуулах нь бурханд ойр байдаг гэж итгэдэг байсан гэнэ. Тэгэхдээ модон авсанд хийгээд хүрлээр таглаж, ханан хаданд тулгуур бэхлээд түүн дээрээ тавьдаг байжээ.
Эртний энэ дурсгал болох зүйлийн багахан хэсгийг нь сэргээн бэхлээд байгаа ч зарим нь унахад тун ойрхон болжээ. “Энэ бол бидний өвөг дээдсийн оршуулах ёслолыг харуулах түүхэн дурсгал.  Сэргээн засварлах үед заримын таг онгойчихсон байсан” гэж нутгийн судлаач Лин Чан ярьжээ. Одоо сэргээн засварлагчид 40 орчмыг нь сэргээн, бэхлээд байгаа юм байна.
 Үүнээс гадна хэдэн зуун ийм шарил байгаа гэжээ. Тэдний хамгийн доор байгаа нь газраас 10 метр байгаа бол хамгийн дээдэх нь 130 метрийн өндөрт байгаа юм байна. Эдгээрэс хамгийн “шинэхэн” оршуулга нь 1368-1644 оны үе буюу Мин улсын үеийнх бол хамгийн эртнийх нь Сун династийн үе болох 1000-аад жилийн өмнөх шарил байгаа гэнэ.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан