Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Сенатор Маккейн утсаараа тоглож байгаад баригдав
АНУ-ын сенатор Жон Маккейн өчигдөр Сирийн асуудлаар хэлэлцсэн Сенатын байнгын хорооны маш чухал хурлын үеэр гар утсаараа тоглож байсныг “Washington Post” сонины гэрэл зурагчин илчилж орхижээ. Сирид цэргийн ажиллагаа явуулах эсэхийг Сенатаар хэлэлцэх үгүйг шийдэх хурал гурван цаг хагас үргэлжилсэн тул бага зэрэг уйдсан Маккейн iPhone-оороо покер тоглосон гэдгээ CNN-д ярьжээ. Тэрээр бүр “Ингэж тоглохдоо хамгийн муухай нь хэдэн мянган доллар алдчихсан” хэмээн хэнэг ч үгүй ярьсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг ашигласан гэгдэх Сирийн Башар Ассадын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа билээ. Түүний энэ саналыг тун удахгүй Сенат, Конгрессын хууль тогтоогчид хэлэлцэх хариуцлагатай мөч тулж ирээд байгаа юм. Харин энэ асуудал дээр Бүгд найрамдах намын нөлөө бүхий лидерүүдийн нэг Жон Маккейн иймэрхүү хайнга байдлаар хандсан нь олны гайхширлыг төрүүллээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан