Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Бөхийн өргөөний уулзвараар бүх чиглэлд зорчиж болно
Бөхийн өргөөний зүүн талаар урдаасаа хойш явж буй тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг уулзвараар хөндлөн нэвтрэх, бүх чиг рүүгээ эргэх боломжгүйгээс жолооч нар очих газартаа хүрэхийн тулд наад зах нь 1-2 км илүү явж, цаг зав, шатахуун илүү зарцуулдаг байсан.
Харин “Гудамж” төслийн хүрээнд тус уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалт, зохих тэмдэг, тэмдэглэгээ, явган зорчигчийн зориулалтын замтай болгож, өргөтгөн шинэчилснээр дээрх хүндрэлүүдийг тодорхой хэмжээнд шийдлээ. Тодруулбал, Бөхийн өргөөний зүүн талаар хойш явах тээврийн хэрэгсэл төв замаараа шууд хөндлөн нэвтрэх, баруун болон зүүн гар тийш эргэх, төв замаар зүүнээс баруун тийш зорчиж буй тээврийн хэрэгсэл Бөхийн өргөө рүү зүүн гар тийш эргэх боломжтой болж байгаа юм. Мөн зорчих хэсгийн нийт талбай өмнө нь 6350 ам.метр байсан бол одоо 8400 болж, 2000 гаруй ам.метрээр нэмэгдээд байна.
Тус уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Танил Санаа” ХХК боловсруулж, “Төгс Үржих Зам” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэжээ.
Бөхийн өргөөний зүүн талаар урдаасаа хойш явж буй тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг уулзвараар хөндлөн нэвтрэх, бүх чиг рүүгээ эргэх боломжгүйгээс жолооч нар очих газартаа хүрэхийн тулд наад зах нь 1-2 км илүү явж, цаг зав, шатахуун илүү зарцуулдаг байсан. Харин “Гудамж” төслийн хүрээнд тус уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалт, зохих тэмдэг, тэмдэглэгээ, явган зорчигчийн зориулалтын замтай болгож, өргөтгөн шинэчилснээр дээрх хүндрэлүүдийг тодорхой хэмжээнд шийдлээ. Тодруулбал, Бөхийн өргөөний зүүн талаар хойш явах тээврийн хэрэгсэл төв замаараа шууд хөндлөн нэвтрэх, баруун болон зүүн гар тийш эргэх, төв замаар зүүнээс баруун тийш зорчиж буй тээврийн хэрэгсэл Бөхийн өргөө рүү зүүн гар тийш эргэх боломжтой болж байгаа юм. Мөн зорчих хэсгийн нийт талбай өмнө нь 6350 ам.метр байсан бол одоо 8400 болж, 2000 гаруй ам.метрээр нэмэгдээд байна.
Тус уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Танил Санаа” ХХК боловсруулж, “Төгс Үржих Зам” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэжээ.
0 Сэтгэгдэл























