Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
“The Help” киноны Мини шүүхэд заргалдав
Хүн төрөлхтөний дунд үүссэн хамгийн хэцүү асуудал бол “Арьс өнгөөр гадуурхах үзэл”. Зохиолч Катерин Стоккеттын “The Help” туужаас сэдэвлэн бүтээсэн энэ кинонд хар арьст гэрийн үйлчлэгч эмэгтэйчүүдийн тэмцлийн талаар хүүрнэдэг. Тэгвэл Минигийн дүрээр Оскарын шагнал хүртсэн Октавиа Спенсер шүүхэд заргалдаж байгаа гэнэ. Учир нь тэрээр “Sensa” компанийн тураах бэлдмэлийг 5 сарын дотор хэрэглээд 23 кг хаяжээ. Ийнхүү өндөр үр дүнд хүрсэн учраас урамшиж түүнээс гадна “Sensa” олонд төдийлөн танигдаагүй байсан учраас компаний удирдлагууд Октавиатай эмийг хэт сурталчлахгүй байх, “өмнө нь-дараа нь” зураг авахуулахгүй байх зэрэг хэд хэдэн онцгой нөхцөлтэйгөөр 1.25 сая ам.долларын гэрээг байгуулсан юм. Гэрээний хугацаанд Октавиагийн зүгээс сурталчлах уулзалт, зөвлөгөө зэрэг бүхий л хөтөлбөрийг цаг тухайд нь биелүүлсэн ч тун удалгүй компанитай үл ойлголцож эхэлжээ. Октавиагийн үзэж буйгаар тэд гэрээнд заасан мөнгийг төлөхгүй гэсэндээ түүнийг “гэрээг зөрчсөн” хэмээн худал гүтгэж байгааг нь тэсэх аргагүй болсон учраас асуудлыг хуулиар шийдвэрлүүлээд зогсохгүй дээрх дүн дээр нэмэн 700,000 ам.доллар нэхэмжилсэн аж. Одоогийн байдлаар “Sensa” компани албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа нь тэдний байдлыг улам муутгаж байна.
Хүн төрөлхтөний дунд үүссэн хамгийн хэцүү асуудал бол “Арьс өнгөөр гадуурхах үзэл”. Зохиолч Катерин Стоккеттын “The Help” туужаас сэдэвлэн бүтээсэн энэ кинонд хар арьст гэрийн үйлчлэгч эмэгтэйчүүдийн тэмцлийн талаар хүүрнэдэг. Тэгвэл Минигийн дүрээр Оскарын шагнал хүртсэн Октавиа Спенсер шүүхэд заргалдаж байгаа гэнэ. Учир нь тэрээр “Sensa” компанийн тураах бэлдмэлийг 5 сарын дотор хэрэглээд 23 кг хаяжээ. Ийнхүү өндөр үр дүнд хүрсэн учраас урамшиж түүнээс гадна “Sensa” олонд төдийлөн танигдаагүй байсан учраас компаний удирдлагууд Октавиатай эмийг хэт сурталчлахгүй байх, “өмнө нь-дараа нь” зураг авахуулахгүй байх зэрэг хэд хэдэн онцгой нөхцөлтэйгөөр 1.25 сая ам.долларын гэрээг байгуулсан юм. Гэрээний хугацаанд Октавиагийн зүгээс сурталчлах уулзалт, зөвлөгөө зэрэг бүхий л хөтөлбөрийг цаг тухайд нь биелүүлсэн ч тун удалгүй компанитай үл ойлголцож эхэлжээ. Октавиагийн үзэж буйгаар тэд гэрээнд заасан мөнгийг төлөхгүй гэсэндээ түүнийг “гэрээг зөрчсөн” хэмээн худал гүтгэж байгааг нь тэсэх аргагүй болсон учраас асуудлыг хуулиар шийдвэрлүүлээд зогсохгүй дээрх дүн дээр нэмэн 700,000 ам.доллар нэхэмжилсэн аж. Одоогийн байдлаар “Sensa” компани албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа нь тэдний байдлыг улам муутгаж байна. П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
























