Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Амур мөрний усны түвшин 803 см-ээр нэмэгдлээ
Бүхэлдээ үерт автаад байгаа Алс дорнодын хязгаарын Амур мөрний усны түвшин Комсомольск-на-Амурын орчимд ердийнхөөсөө 8,3 метр нэмэгдсэн нь 1959 онд болосн их үерийн дээд амжилтыг 102 см-ээр ахиулсан байна. “Одоогоор усанд хотын 223 байшин автаад байгаагийн нэлээд хэд нь бүр дээврээ хүртэл далдраад байна” гэж Комсомольс-на-Амур хотын захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Иван Лаврентьев мэдээлсэн байна. 400 орчим хүнтэй Хортенский тосгоны бүх байшин усанд автжээ. Бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бол явахыг хүсээгүй 12 хүн л тэнд үлдсэн байна.  
Комсомольск хотод 13 км урт, 9,2 метр өндөр үерээс хамгаалах далан босгох ажилд 700 хүн, 140 нэгж техник оролцож байна.
Хабаровск хотод усны түвшин 8 метрийг давж, 600 гаруй байшин усанд автсан гэжээ.
Алс дорнодын хязгаар энэ үерээс болон 5,5 мянган байшин усанд автаж, гамшгийн бүсээс 27,5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Ер нь Амур муж, Хабаровскийн хязгаар, Еврейн автономит мужийн хэмжээгээр нийтдээ 115 хот, тосгон үерийн бүсэд байгаа юм.
Амур мужид бол 38 суурин газрын орон сууцны 2281  байшинд амьдардаг 9431 хүн, үүний дотор 2290 хүүхэд үерт автаад байгаа юм байна. Үерт 511 мянган га тариан талбай автжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан