Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Жонн Керри: Обамад шууд шийдвэр гаргах хангалттай эрх бий

Өнгөрсөн сарын сүүлчээр Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоо Башар Асадын дэглэмийнхэн химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн мэдээлийг баталгаажуулахаар ажилласан мэргэжилтнүүд тэнд ажилласан онцгой байдлын ажилтнуудын үс болон цуснаас дээж авч шинжлээд хүний мэдрэлийн үйл ажиллагаанд хортой нөлөөлдөг зарин гэдэг хорт хий хэрэглэснийг тогтоосон байна.

Энэ талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Башар аль-Асадын дэглэмийн эсрэг хариу цохилт өгөхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Обама америкийн конгрессоос заавал зөвшөөрөл авах шаардлагагүй. Нэгэнт нөхцөл байдал тодорхой болчихоод байхад энэ асуудлаар  шийдвэр гаргах эрх мэдэл түүнд хангалттай байгаа. Хэрвээ бид Сирид цохилт өгөхөө ийм байдлаар хойшлуулаад байвал тэд хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх бэлтгэлээ л улам нэмэгдүүлнэ шүү дээ” гэсэн байна.

Гэтэл америкийн олон тооны хууль тогтоогч “Конгрессийн шийдвэрээс бүх зүйл шалтгаална” гэж байна.  Нөгөө талаар АНУ болон барууны орнуудын хийх гэж байсан цэргийн ажиллагаа  хойшилсон тухай  мэдээг сонсоод  сирийн тал АНУ-ын ерөнхийлөгч Обамад “Сул дорой удирдагч” гэсэн нэр зүүсэн талаар CNN агентлаг бас мэдээллээ.  

 

П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан