ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Обама Конгрессийн шийдвэрийг хүлээж байна
Дэлхий нийтийн анхаарлын төвд буй “дайн”-д ямар төлөвлөгөөгөөр ажиллахаа Б.Обама өнгөрөгч Бямба гарагт мэдэгдсэн нь олон хүнийг гайхшралд оруулаад байна. Тэрээр “Цаг хугацаа алдах нь сайн зүйл биш гэдгийг бидний хэн хэн нь мэдэж байгаа ч цэргийн хүчээ ашиглах талаар Конгрессийн шийдвэр зайлшгүй мөрдөх ёстой” гэв. Түүний энэ шийдвэрийг зарим гишүүд сайшааж байгаагаа илэрхийлж ийм хурцадмал үед яарах шаардлага байхгүй гэж үзэж байхад нөгөө талд дайн эсэргүүцэгчдийн жагсаал хаа сайгүй өрнөж байна.Тухайлбал “Pershing” талбайд “Answers LA”, “Arab Americans for Syria” гэх зэрэг хэд хэдэн хөдөлгөөнөөс бүрдсэн эсэргүүцэгчид өнгөрсөн Бямба гарагт 100 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж жагсчээ. Түүгээр зогсохгүй “Цагаан ордон”-ы өмнө их хэмжээний эсэргүүцэгчид цугларч “Бид тайван амьдармаар байна”, “Сириг тайван орхи”, “Бид тоглоом биш шүү дээ” гэх зэраг хурц хурц үгтэй лоозонг барьжээ. Ямартай ч ноён Б.Обама энэ мэдэгдлээрээ эргэлзэж буйгаа нотоллоо.
Дэлхий нийтийн анхаарлын төвд буй “дайн”-д ямар төлөвлөгөөгөөр ажиллахаа Б.Обама өнгөрөгч Бямба гарагт мэдэгдсэн нь олон хүнийг гайхшралд оруулаад байна. Тэрээр “Цаг хугацаа алдах нь сайн зүйл биш гэдгийг бидний хэн хэн нь мэдэж байгаа ч цэргийн хүчээ ашиглах талаар Конгрессийн шийдвэр зайлшгүй мөрдөх ёстой” гэв. Түүний энэ шийдвэрийг зарим гишүүд сайшааж байгаагаа илэрхийлж ийм хурцадмал үед яарах шаардлага байхгүй гэж үзэж байхад нөгөө талд дайн эсэргүүцэгчдийн жагсаал хаа сайгүй өрнөж байна.Тухайлбал “Pershing” талбайд “Answers LA”, “Arab Americans for Syria” гэх зэрэг хэд хэдэн хөдөлгөөнөөс бүрдсэн эсэргүүцэгчид өнгөрсөн Бямба гарагт 100 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж жагсчээ. Түүгээр зогсохгүй “Цагаан ордон”-ы өмнө их хэмжээний эсэргүүцэгчид цугларч “Бид тайван амьдармаар байна”, “Сириг тайван орхи”, “Бид тоглоом биш шүү дээ” гэх зэраг хурц хурц үгтэй лоозонг барьжээ. Ямартай ч ноён Б.Обама энэ мэдэгдлээрээ эргэлзэж буйгаа нотоллоо. П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
























