Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia 2013” бага хурал эхэлж байна
Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia 2013”, чуулга уулзалт өнөөдөр нийслэл хотод эхэлж байна. Чингис зочид буудалд эхэлж байгаа энэ бага хуралд 60 гаруй илтгэгч, 250 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна.
Монголд хөрөнгө оруулах гадаадын улс орон түншийн тоо эрс буурч, хөрөнгө оруулах нь багасч байгаа гэсэн таагүй үед болж Уул Уурхайн Яам, Эдийн Засгийн Хөгжлийн Яам болон Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам дэмжиж байгаа энэ бага хурлаар Оюу Толгой болон Рио Тинто хоорондын санхүүгийн төслийн үйл явц, цаашдын төлөвийн талаар ярилцах юм.
Энэ бага хурлаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын өмнө дараах асуудлаар холбогдох албаны хүмүүс дараах илтгэлүүд тавьж анхаарлыг нь хандуулах юм байна.
-Төлөвлөгөөний дагуу Таван Толгой энэ жил 7,5 мянган тонн нүүрс олборлож, ашигтай ажиллаж чадах эсэх
-Хөрөнгө оруулалтын хууль болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг хэлэлцэх, мөн энэхүү хууль тогтоомж нь хөрөнгө оруудлагчдад хэр өгөөжтэй эсэх
-Монголын банкны систем болон засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн авч чадах эсэх
-Эдийн засгийн өсөлт болон гадаад хөрөнгө оруулалтын бууралт, төгрөгийн ханшын сулралын чиг хандлагыг яавал зогсоох
-Ерөнхий сайдын Япон дахь айлчлал ямар утга санаа агуулж байгаа талаар
-Томоохон дэд бүтцийн төслийн үйл явц, ирээдүйн төлөвлөгөө
-Орон сууцны найман хувийн зээлийн ачаар өсөж буй үл хөдлөх хөрөнгийн үнэ хэр удаан үргэлжлэх эсэх
-Татварын тухай багц хуулийн төсөл, түүний утга агуулга
-Экологид ээлтэй Ногоон Монгол, цахим засаглал зэрэг удаан хүгацааны бодлого
Энэ бага хурлын албан ёсны хуралдаанаас гадна өнөө орой болох зоог нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчид харилцан танилцаж санал бодлоо солилцох өргөн боломж олгоно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл