ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Умард Солонгос удирдагч Ким Чен Уныхаа хуучин амрагийг цаазалжээ
Умард Солонгост дахиад л хэсэг хүнийг цаазаар авсны дотор удирдагч Ким Чен Уны амраг байсан, дуучин Хён Сон Воль байсан байна. Энэ 10 хүнийг порнограф хийсэн, тараасан, садар самууныг сурталчилсан гэсэн хэргээр буруутган ийн хуулийн дээд хэмжээ өгчээ. Умард Солонгосын цахилгаан хөгжмийн чуулгын гоцлооч, нэрт дуучин Хён Сон Волийг энэ наймдугаар сарын 17-ны өдөр баривчилсан юм байна. Энэ үеэр тус хамтлагийн хэд хэдэн жүжигчнийг “Вангсэджанг” хамтлагийн хөгжимчин, бүжигчин хүмүүстэй хамт баривчилжээ. Энэ хүмүүсийг садар самуун сурталчилсан гэдэг хэргээс гадна БНАСАУ-д хориглодог Библи судрыг хувилан тараасан гэсэн хэргээр буруутгасан юм байна.
Тэдний цаазын ялыг 20-ны өдөр гүйцэтгэхэд хуульд зааснаар хэрэгтнүүдийн ар гэрийнхнийг улс төрийн хоригдлуудын лагерьт очуулжээ.
Гадаадын шинжээчдийн бичиж байгаагаар бол БНАСАУ-ын эрх баригчдын энэ аллага нь улс төрийн шалтгаантай гэнэ. Токиогийн их сургуулийн профессор Тошимитсу Шигемурын хэлж байгаагаар бол хөгжимчдийг зүгээр л үзэл сурталд харш зураг авхуулсан гэж шоронд хорьсон, арай ч цаазлаагүй гэнэ.
Өөр бас энэ жүжигчид Ким Чен Уны эсрэг бодолтой, улстөрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байсан гэж үзэх хүн ч байна.
Үүнээс гадна удирдагч Ким Чен Уны өнөөгийн эхнэр Ли Соль Ю бас энэ “Ынхасу” чуулгын дуучин байсан болохоор түүний гар хөл энэ хэрэгт оролцсон байж болох талтай гэж The Telegraph бичжээ.
Умардын удирдагч Ким Чен Ун, дуучин Хён Сон Воль нарын харилцааны тухай яриа хэвлэлээр хэдийнээс яригдсаар ирсэн. Тэд бүр 2000-аад оны эхээр танилцаж холбоотой болсон ч түүний эцэг Ким Чен Ирийн санаачилгаар хөндийрсөн гэдэг. Үүний дараа дуучин бүсгүй их удирдагчийн хамгаалалтын албаны нэг офицерын гэргий болсон билээ.
Умард Солонгост дахиад л хэсэг хүнийг цаазаар авсны дотор удирдагч Ким Чен Уны амраг байсан, дуучин Хён Сон Воль байсан байна. Энэ 10 хүнийг порнограф хийсэн, тараасан, садар самууныг сурталчилсан гэсэн хэргээр буруутган ийн хуулийн дээд хэмжээ өгчээ. Умард Солонгосын цахилгаан хөгжмийн чуулгын гоцлооч, нэрт дуучин Хён Сон Волийг энэ наймдугаар сарын 17-ны өдөр баривчилсан юм байна. Энэ үеэр тус хамтлагийн хэд хэдэн жүжигчнийг “Вангсэджанг” хамтлагийн хөгжимчин, бүжигчин хүмүүстэй хамт баривчилжээ. Энэ хүмүүсийг садар самуун сурталчилсан гэдэг хэргээс гадна БНАСАУ-д хориглодог Библи судрыг хувилан тараасан гэсэн хэргээр буруутгасан юм байна. Тэдний цаазын ялыг 20-ны өдөр гүйцэтгэхэд хуульд зааснаар хэрэгтнүүдийн ар гэрийнхнийг улс төрийн хоригдлуудын лагерьт очуулжээ.

0 Сэтгэгдэл