Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Барак Обама: Сирийн талаар одоохондоо шийдвэр гаргаагүй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбогдуулан ямар хариу барих талаар одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна гэж мэдэгдсэн байна. Цэргийнхэн түүнд Сирид довтлох төлөвлөгөөг танилцуулсан гэж ерөнхийлөгч хэлээд одоо би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвлөлдөж байгаа гэжээ. Обама бас Сирид довтлох нь өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад нэг их тус болохгүй байж мэдэх юм гээд тус улсын дотоодын мөргөлдөөн самууныг зогсоож тогтворжуулахад ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Энэ сарын 21-ний өдөр нийслэл Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн үйлдэлд ямар нэгэн хариу заавал өгнө гэж Америкийн засаг захиргаа үүний өмнө мэдэгдэж байсан юм.  “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын мэдээллээр бол химийн энэ дайралтад  нийтдээ 3,5 мянган хүн  өртөж, 355 нь амь алдсан юм.
Их британи улс Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай тогтоолын төсөл боловсруулж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд оруулсан ч Орос, Хятад эсрэг санал өгснөөр энэ тогтоол батлагдаагүй юм.
Одоо Сирид НҮБ-ын шинжээчид ажиллаж Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн талаар нотлох баримт цуглуулж байгаа юм. Тэд хөрс, агаараас дээж авахын зэрэгцээ гэрчүүдээс мэдүүлэг авч байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  ч шинжээчдэд гарцаагүй нотлох баримт олж, мэдээллээ баталгаажуулан, илтгэл бэлтгэх цаг хугацаа олгохыг уриалсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан