“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Жирэмсэн үедээ тамхи татвал шийтгэнэ

Дэлхийн улс орнууд дам ба шууд тамхи таталтын эсрэг янз бүрийн арга хэмжээ авч байна. Зарим нь олон нийтийн газар тамхи татахыг хориглож байхад нөгөө хэсэг нь гэрийнхээ тагтан дээр ч тамхи татахыг хориглосон хууль баталсан. Эстонийн Хууль зүйн яам тамхидалтын эсрэг тун ч өвөрмөц гэж болохоор хууль батлуулахаар төслийг нь өргөн барьжээ. Шинэ хуулийн дагуу хөл хүнд үедээ тамхи татсан эмэгтэйчүүдэд шийтгэл ногдуулдаг болох аж. Эхийн хэвлийд бүрэлдэж байгаа ургийг хорт нөлөөнөөс хамгаалах зорилгоор ийм хууль гаргасан гэнэ. Урагт хор хүргэнэ гэдгийг мэдсээр атлаа санаатайгаар тамхи татсан эмэгтэйг энэ хуулиар шийтгэдэг болох юм байна. Шийтгэлийн тухайд жирэмсэн үедээ тамхи татсан эмэгтэй хамгийн багадаа 96-1000 еврогоор торгуулж, ихдээ таван жил хүртэл хоригдох ял авах аж. Гэхдээ жирэмсэн үедээ согтууруулах ундаа уусан, мансууруулах бодис хэрэглэсэн эмэгтэйчүүд үүнээс ч хатуу шийтгэл хүлээхээр хуульд тусгасан байна. Энэ хуулийн Эстонийн хүүхдийг хамгаалах холбооны гишүүд ихэд сайшаан дэмжиж байгаа гэнэ. Тус улсын Эрүүл мэндийг хөгжүүлэх төвийн өнгөрсөн жил явуулсан судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тамхичдын эзлэх хувь нь 8,3 байжээ. Хэрэв эл хууль батлагдвал цөөнгүй эмэгтэй “нарсанд” төрөх бололтой.

0 Сэтгэгдэл