Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
“Бүх цыгануудын хаан” бароны тансаг оршуулга
“Бүх цыгануудын хаан” хэмээн өргөмжилдөг Флориан Чиоабын тансаг оршуулга Румынд болжээ. 58 настай тэрээр Туркт амарч байхдаа нас барсан байна.
Флориан Чиоаба өөрийн эцэг Ион Чиоабаг нас барсны дараа 1997 онд бүх цыгануудын тэргүүнээр өргөмжлөгдсөн юм байна.

Румыны нийгэм судлаач Киприан Некулын үзэж байгаагаар бол Чиоаба цыгануудын эрхийг хамгаалах, тэдний нийгэмшүүлэхийн төлөөнөө тэмцэж тэднийг гудамжинд гуйлга гуйх, хулгай хийхгүй байхыг уриалдаг, хүүхэд эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлэхийг эрмэлздэг хүн байсан гэнэ. Тэр бас 12 настай охиноо 15 настай хүүд гэргий болгож өгөх гээд охин нь сүмээс нулимс асгаруулан зугтаахыг хараад хүүхдүүдээ 16 нас хүрээгүй байхад нь гэрлүүлэхийг элэг нэгтнүүддээ уриалж байсан гэдэг.
Тэр бас цыгануудыг нутагта анэвтрэхийг хориглосон Францын шийдвэрийг цуцлуулах, цыгануудын парламент, шүүх байгуулахыг эрмэлзэж байжээ.
Албан ёсны тоогоор Румынд 620 орчим мянган цыган амьдардаг юм байна.
Тэр бас хамгийн баян цыган байсан гэдэг. Түүнийг жилдээ 50-80 сая еврогийн орлоготой байсан гэж ярьдаг.
Юутай ч тэр ертөнцийн мөнх бусыг үзүүлж хүү нь залгамжлах болон оршуулган дээр нь титмийг нь хүлээн авч өмссөн байна.
Ер цыгануудын оршуулах ёслол их тансаг, нарийн байдаг бол бүх цыгануудын тэргүүнээ хамгийн дээд зэргээр оршуулж ёслолд нь Румыны бүхий л нутгаас төлөөлөл ирэн долоон км орчим урт цуваа үүсгэн хүндэтгэл илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл