Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Сэлэнгийн зарим сумын тариаланчдын ургац хураалт хойшлогджээ
Тариалангийн ангилан хадалтын цаг дөхсөн энэ үед Сэлэнгэ аймгийн Шаамар, Сүхбаатар суманд тариалсан ургацын болц тааруу байгаагаас ургац хураалт хойшлогджээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Бэлгүүн доодой” компанийн захирал Д.Соёлбаатараас тодрууллаа.
-Ногооны болц тааруугаас ургац хураалт хойшилсон гэж сонслоо?
-Тийм ээ. Энэ жил бороо хур ихтэй байгаагаас ангилан хадалт хойшлогдчихлоо. Уг нь, наймдугаар сарын дундуур ангилан хадалт эхлэх ёстой байдаг юм. Одоо яая гэх вэ. Тарьсан тариа, будаа маань болц нь гүйцэхгүй хүндхэн байна. Болц одоо л шарлаж эхэлж байна шүү дээ.
-Энэ сард хур бороо ихтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээлж байсан. Тэгэхээр тариаланчдын хувьд хүндхэн даваа болох нь?
-Бороо их орвол бидний бүтэн жилийн хөдөлмөр үр дүнгүй болдог. Одоо хяруу унавал болц нь гүйцээгүй байгаа тариа маань авах юмгүй хорчийж хатна. Үнэ нь ч буурна гэсэн үг. Бид тариагаа сайн болгож байж, сайн борлуулалт хийх ёстой байдаг. Ер нь, тариалангийн ажил эрхэлнэ гэдэг их эрсдэлтэй. Бороо их орвол тарианы болц муудна, хяруу эрт унавал цохиулна гээд арчлалт, хамгаалалт нэлээд шаардана шүү.
-Танай компани урьдчилсан байдлаар хэчнээн тонн ургац хурааж авах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ жил 500 га талбайд ургац тариалсан. Нэг га-гаас 20 орчим центнер ургац авахаар төлөвлөж байна. Цаг агаар таатай байвал ирэх сараас ургацаа хурааж эхэлнэ.
-Тариаланчдад Засгийн газраас урамшуулал олгодог. Та бүхний тариалалт, ургац хураалтад хэр дэмжлэг болдог вэ?
-Энэ дэмжлэгийг жинхэнэ нүдээ олсон ажил гэж боддог. Бидний ажилд ихээхэн нэмэртэй байдаг юм.

0 Сэтгэгдэл