Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Япончууд шинэ пуужин хөөргөнө
Японы Кагошима мужийн Утиноура сансрын хөөргөх буудлаас "Эпсилон" нэртэй шинэ үеийн пуужин хөөргөгч хөөрөхөд бэлэн болжээ. Японы зохион бүтээгчид “цаг хэмнэх”, “хүн хүчний нөөц хэмнэх”, “тоног төхөөрөмж хэмнэх” гэсэн гурван зарчмыг гол болгон 12 жилийн турш ажилласны дүнд “Эпсилон”-ыг бүтээсэн юм байна. Шинэ пуужингийн өндөр нь 24,4 метр байгаа нь хуучин ашиглаж байсан “Н2А” пуужингаас хоёр дахин бага аж. Хуучин пуужин хөөргөхөд бэлдэхэд бүтэн сар шаардлагатай байсан бол шинийг бэлдэхэд долоо хоног хангалттай. “Н2А” пуужин удирдахад хэдэн арван хүн шаардлагатай байсан бол "Эпсилон"-ыг хоёрхон компьютерээс удирдах боломжтой. Шинэ пуужингийн үнэ 38 сая ам.доллар бол хуучин пуужингийнх 100 сая ам.доллар орчим байжээ.
“Эпсилон” пуужин нь шинжлэх ухааны судалгааны "SPRINT-А" хиймэл дагуулыг тойрог замд гаргах аж. Энэ хиймэл дагуул нь хэдэн мянган км-ийн өндөр тойрог замд гарсны дараагаар Ангараг ба Сугар гаригын талаарх мэдээлэл цуглуулах, газрын гадаргад хүрэлгүйгээр агаар мандалд шингэдэг хэт ягаан туяаны талаар судалгаа хийнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан