Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хамгийн баян нь Мадонна

“Forbes” сэтгүүл энэ жил хамгийн их орлого олсон олны танил хүмүүсийг тодруулсан байна. Өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны мөн үе хооронд хамгийн өндөр орлого олсон олны танил хүнээр дуучин Мадонна тодорчээ. Тэрээр 125 сая ам.долларын орлого олсон байна. Удаахь байранд найруулагч Стивен Спилберг оржээ. Алдарт найруулагч хуучны хитүүдээ үзүүлэх,  тэдгээр хитүүдийнхээ  сэдвээр “Universal” студид байгуулсан үзэсгэлэнгийн тасалбарын борлуулалтаас 100 сая ам.доллар олсон аж.

Гуравдугаар байранд тус бүр 95 сая ам.долларын орлоготой ажилласан гурван хүн орсон байна. Энэ гурав нь шинэ авьяастнуудыг тодруулах Английн “The X Factor”, “Got Talent” шоуны хөтлөгч Саймон Коуэлл, Америкийн “America"s Got Talent” шоуны хөтлөгч Говард Стерн,Британийн зохиолч Э.Л.Жеймс нар аж.
Удаалаад зохиолч  Жеймс Паттерсон /91 сая ам.доллар/, “The Blaze” мэдээний төслийг үндэслэгч Гленн Бек /90 сая ам.доллар/,  найруулагч Майкл Бэй /82 сая ам.доллар/ нар орсон байна.

Дуучин Леди Гага, “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны продюсер Жерри Брукхаймер нар тус бүр 80 сая доллар олсон байна. Харин гольфчин Тайгер Вудс, найруулагч Тайлер Перри хоёр тус бүр 78 сая ам.доллар олжээ. Эдний дараа хөтлөгч Опра Уинфри, “Төмөр хүн” Роберт Дауни, хөтлөгч Фил Макгроу, теннисчин Рожер Федерер, кино зохиолч Дик Вульв нар байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан