Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Энэ жил 406.6 мянган тонн улаанбуудай хураан авна
Энэ жил хэдий хэмжээний үр тариа хураах вэ гэдэгт салбарын яамнаас урьдчилсан прогноз хийжээ. Энэ жил улсын хэмжээнд 293.4 мянган га талбайд үр тариа тариалсанаас 423.4 мянган үр тариа хурааж авахаар зэхжээ. Нэг га-гаас дунджаар 14.6 цнт хураах урьдчилсан бланс гарсан байна. Улаанбуудайн хувьд 276.6 га талбайд тарьснаас 406.6 мянган тонн байх аж. Нэг га-гаас 14.8 цнт хурааж авна гэж ҮХАА-н дэд сайд Ц.Туваан хэллээ.
15.1 мянган га талбайд тарьсан төмснөөс 211.8 мянган тонныг хурааж авах бол нэг га-гаас 140 цнт байгаа аж. Харин энэ жил манай улс 7.6 мянган га талбайд хүнсний ногоо тариалжээ. Га-гаас 135.5 тн байх бол нийтдээ 103.5 мянган тонныг хурааж авах юм байна. Мөн тосны ургамлын тухайд 79.4 мянган га талбайд тариалж га-гаас 8.2 цнт-ыг хурааж авна гэж тооцвол 65 мянган тонныг хурааж авах урьдчилсан бланс гарчээ.
Тэжээлийн ургамал 11.9 мянган га талбайд тариалж 21 мянган тонныг хурааж авах бо га-гаас 17.4 цнт байх юм байна.
404 мянган тн улаанбуудай хурааж авахаас 44 мянган тонныг ирэх жилийн тариалах үрийн нөөцөд хадгалахаас улсын үүрийн нөөцөд 2.8 мянган тн, 33 мянган тонныг тэжээлийн үйлдвэрлэлд болон бусад үйлдвэрлэлд зарцуулах аж. Харин 318 мянган тонн улаанбуудайгаар гурил үйлдвэрлэх аж. Харин ҮХААЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөцөд 129 мянган тонныг өгөх юм байна.
Манай улсын хувьд жилд 240 мянган тонн гурил хэрэглэдэг аж. Үүнд шаардагдах улаанбуудай нь 328 мянган тонн бөгөөд үүнийг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэж салбарын яамнаас мэдээллэж байна. Ургац хураах бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

0 Сэтгэгдэл