Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Майк Тайсон архи, хар тамхигүйгээр амьдарч чадахгүй нь гэнэ
Домогт боксчин Майк Тайсон би архинаас болоод үхлийн ирмэг дээр байна, гэхдээ уг нь үхэхийг хүсэхгүй байна хэмээн дуулиантай мэдэгдэл хийлээ. Тэрээр архи, хар тамхинаас болоод миний бие улам муудсаар байна, гэхдээ алийг нь ч хэрэглэхгүйгээр сайндаа л зургаа хоновол дээдийн заяа гэжээ. Би бол архигүйгээр байж чаддаггүй архаг архичин, хэзээ нэгэн цагт энэ рүү эргэн орохгүй байж болох байгаа гэж найдах юм, амьдралаа өөрчилмөөр байна шүү дээ гэж арга тасарсан байдалтай хэлжээ.
Майк Тайсон рингэнд 50 удаа ялсны 44-ийг нь нокаутаар ялж байсан юм. 1986 онд тэр дэлхийн хамгийн залуу аварга болж Олон улсын боксын холбоо, Бүх дэлхийн боксын зөвлөл, Дэлхийн боксын нийгэмлэгийн хүнд жингийн дэлхийн аварга болж байсан юм.
Харамсалтай нь тэр рингнээс гадна дуулиант гэмт хэргүүдээрээ бас алдаршсан гэж болно. 1992 онд хүчингийн хэргээр 6 жилийн ял аваад гурвыг нь эдэлсэн бол 1998 онд авто осол гаргаж нөгөө жолоочийгоо зодсон хэргээр 3,5 жилийн ял авсан. Мөн 2008 онд хар тамхи хэрэглэн мансуурсан үедээ машин жолоодсон хэргээр бас ял авч байлаа. Боксын нь карьер дуусаад байхдаа тэрээр 2003 онд дампуурсан юм.
Домогт боксчин Майк Тайсон би архинаас болоод үхлийн ирмэг дээр байна, гэхдээ уг нь үхэхийг хүсэхгүй байна хэмээн дуулиантай мэдэгдэл хийлээ. Тэрээр архи, хар тамхинаас болоод миний бие улам муудсаар байна, гэхдээ алийг нь ч хэрэглэхгүйгээр сайндаа л зургаа хоновол дээдийн заяа гэжээ. Би бол архигүйгээр байж чаддаггүй архаг архичин, хэзээ нэгэн цагт энэ рүү эргэн орохгүй байж болох байгаа гэж найдах юм, амьдралаа өөрчилмөөр байна шүү дээ гэж арга тасарсан байдалтай хэлжээ. Майк Тайсон рингэнд 50 удаа ялсны 44-ийг нь нокаутаар ялж байсан юм. 1986 онд тэр дэлхийн хамгийн залуу аварга болж Олон улсын боксын холбоо, Бүх дэлхийн боксын зөвлөл, Дэлхийн боксын нийгэмлэгийн хүнд жингийн дэлхийн аварга болж байсан юм.
Харамсалтай нь тэр рингнээс гадна дуулиант гэмт хэргүүдээрээ бас алдаршсан гэж болно. 1992 онд хүчингийн хэргээр 6 жилийн ял аваад гурвыг нь эдэлсэн бол 1998 онд авто осол гаргаж нөгөө жолоочийгоо зодсон хэргээр 3,5 жилийн ял авсан. Мөн 2008 онд хар тамхи хэрэглэн мансуурсан үедээ машин жолоодсон хэргээр бас ял авч байлаа. Боксын нь карьер дуусаад байхдаа тэрээр 2003 онд дампуурсан юм.
0 Сэтгэгдэл
























