"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Цэцэрлэгийн бүртгэлийн талаар иргэдээс гомдол их иржээ
“11 11 төв”-д энэ сарын 13-22-нд 940 иргэн нийгмийн шинжтэй асуудлаар санал хүсэлтээ илэрхийлжээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт газрын хөрс ухаж сүйтгэж байгаа талаар малчин Н.Эрдэнэхүү мэдээлсэн байна. Мэдээллийн мөрөөр аймгийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран шалгалт хийж, байгаль орчин сүйтгэсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэж МХЕГ-аас хариу ирүүллээ. Хөвсгөлийн цаа буга цөөрснөөс цус ойртох үзэгдэл гарч болзошгүй байна, иймд ОХУ болон Скандиновын орнуудаас цаа буга авчран нутагшуулах хэрэгтэй гэж иргэн А.Отгон санал дэвшүүлжээ. Түүний саналыг “11 11 төв”-ийн хамт олон холбогдох байгууллагад уламжлан хүргэлээ.
Шинээр баригдаж буй цэцэрлэгүүд хугацаандаа ашиглалтад орохгүй, цэцэрлэг хүрэлцэхгүйгээс хүүхдээ бүртгүүлэхэд ачаалал үүсч, нийслэлчүүд бухимдалтай байна. Боловсрол, шинжлэх ухааны яам иргэдийн гомдлын мөрөөр тодорхой зохицуулалт хийн, хариу хүргэж байна. Орон сууцны халуун усны хязгаарлалт, “Нарантуул” зах дотор зам барих болон автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах шийдвэртэй холбогдуулан 400 гаруй иргэн санал бодлоо илэрхийлжээ. Зах дотор зам барих шийдвэрээ цуцлахыг “Нарантуул” захын түрээслэгчид хүссэн бол хичээлийн шинэ жиээр ачаалал эрс нэмэгдэх үед замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр болсныг нийслэлчүүд дэмжиж байна.
“11 11 төв”-өөр дамжуулан асуудлаа шуурхай шийдвэрлүүлсэн иргэд талархлаа ирүүлсээр. Орон гэр нь шатсан иргэдийн амьжиргааг дэмжихээр төрөөс олгодог 1,2 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж авах гэж улирал дамжин хөөцөлдсөн Баянзүрх дүүргийн иргэн хандсанаар богино хугацаанд тэтгэмжийн мөнгөө авч, орон гэртэй болсноо дуулган талархал илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл