Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
Аюулгүйн алба ноцтой алдаа гаргажээ
Германы цагдаа, аюулгүйн албаныхан сар гаруйн өмнө нэгэн ноцтой алдаа гаргасан байсан нь саяхан илэрч нэлээд дуулиан тариад байна. Сарын өмнө Волкан гэдэг турк гаралтай бодибилдингийн тамирчин хар тамхи татан мансуурсан үедээ канцлер Ангела Меркел гэх мэт Германы төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг зөөдөг өндөр хамгаалалттай тусгай онгоц руу нэвтрэн орж танхайрсан байжээ. Энэ тухай цагдаагийн илтгэлийг хэвлэлийнхэн олж авснаар ийнхүү Герман даяар дуулиан дэгдээлээ. Волкан гэгч мансуурсан байсан ч нисэх буудлын хамгаалалтын албыг аргалж, тусгай онгоцны хаалттай зогсоол руу ямар ч саадгүй нэвтэрсэн төдийгүй онгоцонд нэвтэрч гал унтраагчийн хөөс цацсан байна. Дараа нь нисгэгчийн бүхээгт орж гарт таарсан бүх товчлуурыг дарж байгаад ослын буултыг нь ажиллуулаад онгоцны далавчин дээр гарч нүцгэн бүжиглэжээ. Мансуурсан залууг цагдаа нар, нисэх буудлын хамгаалалтын албаныхан хамтарч байж номхотгосон гэнэ. Түүнийг саатуулсны дараа авч явсан цүнхнээс нь ихээхэн хэмжээний мансууруулах бодис илэрсэн аж. Хэргийн эзэн өөрийн үйлдлийг тайлбарлахдаа найз бүсгүйтэйгээ муудалцан сэтгэл санааны цочролд орсон байсан гэжээ.
“Airbus A 319” онгоцыг гурван жил ашиглаж байгаа бөгөөд 32 хүний суудалтай тусгай онгоц нь хувийн тасалгаа, хурлын тэнхим гэх мэт өндөр албан тушаалтны тав тух, ажлын тасралтгүй байдлыг хангахад шаардлагатай бүх л зүйлсийг багтаадаг. Мансуурсан эрийн үйлдлээс болж энэ онгоцонд учирсан хохирлын хэмжээг 100 мянган евро гэж тогтоосон байна.
Энэ хэрэг нэг талаас инээдтэй нөгөө талаас төрийн өндөрлөгүүдийн аюулгүй байдлыг хангаж байх ёстой цагдаа, тусгай албад үүрэгт ажилдаа маш хайнга хандсаныг илтгэж байгаа юм. Тусгай онгоц руу мансуурсан боди тамирчин биш харин алан хядагч нэвтэрч орсон бол яах байсан бэ гэдэг асуулт нээлттэй хэвээр байна.

0 Сэтгэгдэл