Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
40 насанд амьдрал эхэлдэг юм

Селин Дион өөрөө олон хүүхэдтэй гэр бүлд өсч хүмүүжжээ. Тэрээр олон ч хүүхэд төрүүлж өсгөхийн мөрөөддөг байж. Анхны хүүгээ 33 насандаа төрүүлж, Рене Шарль гэж нэр өгчээ. Гэсэн ч 42 настайдаа жинхэнэ гавьяа байгуулж хайртай нөхөртөө хоёрын хоёр хүү төрүүлж өгсөн билээ.

Загвар өмсөгч Габриэльтэй учирсан нь Холли Берригийн хувьд жинхэнэ аз жаргал биш байсан гэдэг ч түүнээс өөрийнхөө жинхэнэ хайр болсон бяцхан охиноо тэврээд үлдсэн. 41 настай ч анхны хүүхдээ эрүүл саруул төрүүлсэн Холли Берри өнөөдөр 46 насандаа хоёр дахь хүүхдээ тээж байгаа. Холли жүжигчин Оливье Мартинестай гэрлэж, эцэг эх болох бэлтгэлээ маш сайн базааж байгаа гэнэ. Тэрээр хүүхдийнхээ эрүүл бойжиж буй эсэхэд маш их анхаарал тавьж, бараг л өдөр бүр эмнэлгээр ордог байна.

Женнифер Лопесийн хувьд амжилт нь 30-аад насанд нь ид цэцэглэж байсан гэдэг. Тэр үед юун хүүхэд манатай байсан бүсгүй дуучин Марк Энтонитой гэрлэж 38 насандаа хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. Тэр хоёр хүүхдээ тээж байхдаа мэдэрч буй аз жаргал бүхнээ бусадтай хуваалцаж байлаа. Өнөөдөр ч тэр хоёр ихрийгээ хаа л бол хаа дагуулж явдаг гэнэ.

Холливудын алдарт жүжигчин Жон Траволтын гэргий Келли Престон хоёр дахь хүүхдээ 38 настай байхдаа төрүүлжээ. Гэсэн ч тэр 10 жилийн дараа гурав дахь хүүхэд Бенжаминаа нөхөртээ бэлэглэсэн юм. Анхны хүүгээ 16 насанд хүрсэн хойно нь гэнэтийн аймшигт үхлээр алдсан хосуудад Бенжамин бурхны бэлэг болсон нь ойлгомжтой.

38 настай Мадонна анх хэн нэгэнтэй гэрлээгүй бас хамт удаан байгаагүй ч жирэмсэн болсон тухайгаа мэдээлэхэд олон нийт үнэхээр гайхшран хүлээж авсан байдаг.Папарициуд тэр үед түүнээс нүд салгах ч хүсэлгүй байсан гэдэг. Лурдес охин эрүүл саруул төрж, ээжийнхээ хайранд өсч хүмүүжиж байгаа. Харин алдарт дуучин маань 42 настай байхдаа найруулагч Гаем Ричитэй гэрлэн Рокко хүүгээ төрүүлсэн билээ.

Дуучин Мэрайя Кэри 40 насандаа Ник Кэннонтэй гэрлэн хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. Хосууд хүүхэдтэй болсондоо хязгааргүй баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд олсон өдрөөс хойш төрөх хүртэлх өдрийн бүхий л тэмдэглэлийг фэнүүдтэйгээ хуваалцаж байсан юм. Ник Кэннон ч хайртай гэргийдээ өдөр бүр бэлэг өгч, өсгийгүй хэдэн арван гутал бэлэглэжээ. Мороккан,Монро хоёр эцэг эхийнхээ хайранд өсч буй билээ.

Холливудын алдарт жүжигчин Сьюзан Сарандон хүүхдийн тухай мөрөөдөж ч байсангүй. Учир нь эмч нар түүнийг анагаахын шинжлэх ухаанаар жирэмслэх ямар ч боломжгүй гэж аль хэдийнэ оношлосон байж. Жүжигчин ч үүнд л итгэж амьдарч байсан гэнэ. Гэтэл 39 настай байхдаа өөрийгөө жирэмсэн гэдгийг гэнэт мэджээ. Найруулагч Франко Амурригийн охин Эвагаа ийнхүү төрүүлсэн бол 43, 45 насандаа хоёр хүүгээ төрүүлсэн байна. Үргүй гэсэн онош анагаахын шинжлэх ухаан хайрласан бурхан эмэгтэй хүнд ээж болох боломж олгодог гэдгийг түүний түүх өгүүлдэг.

Ума Турман 28 настайдаа анхны охиноо төрүүлсэн бол дөрвөн жилийн дараа хүүгээ төрүүлжээ. Итан Хоуктай гэрлэж хоёр хүүхдийн эцэг эх болсон ч 2005 онд гэр бүлээ албан ёсоор цуцлуулж, өнгөрсөн жил бизнесмэн Арпад Буссонтой гэрлэсэн. 42 настай Ума саяхан гурав дахь хүүхдээ төрүүлж хайртай нөхөртөө бэлэг барьсан байна.
40 НАСАНД АМЬДРАЛ ЭХЭЛДЭГ ГЭДЭГ НЬ ҮНЭХЭЭР ҮНЭН ҮГ. 40-ӨӨС ДООШ НАСНЫ ХҮМҮҮСИЙН ИХЭНХИ НЬ АМЬДРАЛ МЭДДЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯГ Л ХҮҮХЭД ШИГ.
Орчин үеийн бүсгүйчүүд нас хэвийсэн үедээ эх хүний жаргал амтлах нь энүүхэнд болсон. Ялангуяа алдартай бүсгүйчүүдийн хувьд “Амьдрал нулимсанд дургүй” киноны “40 насанд амьдрал эхэлдэг юм” гэдэг үг биеллээ олох болжээ. Дөч гарсан насандаа хүүхэд төрүүлэх нь тийм ч аюултай зүйл биш гэдгийг ч баталж, зарим нь тавь шүргэсэн ч төрөлт гэх зүйлээс эмээхгүй гэдгээ илэрхийлж байна. Ингээд дөч гарсан ч бяцхан ханхүү, гүнжээ өлгийдөж авсан алдартай ээжүүдийг танилцуулья.

Селин Дион өөрөө олон хүүхэдтэй гэр бүлд өсч хүмүүжжээ. Тэрээр олон ч хүүхэд төрүүлж өсгөхийн мөрөөддөг байж. Анхны хүүгээ 33 насандаа төрүүлж, Рене Шарль гэж нэр өгчээ. Гэсэн ч 42 настайдаа жинхэнэ гавьяа байгуулж хайртай нөхөртөө хоёрын хоёр хүү төрүүлж өгсөн билээ.

Загвар өмсөгч Габриэльтэй учирсан нь Холли Берригийн хувьд жинхэнэ аз жаргал биш байсан гэдэг ч түүнээс өөрийнхөө жинхэнэ хайр болсон бяцхан охиноо тэврээд үлдсэн. 41 настай ч анхны хүүхдээ эрүүл саруул төрүүлсэн Холли Берри өнөөдөр 46 насандаа хоёр дахь хүүхдээ тээж байгаа. Холли жүжигчин Оливье Мартинестай гэрлэж, эцэг эх болох бэлтгэлээ маш сайн базааж байгаа гэнэ. Тэрээр хүүхдийнхээ эрүүл бойжиж буй эсэхэд маш их анхаарал тавьж, бараг л өдөр бүр эмнэлгээр ордог байна.

Женнифер Лопесийн хувьд амжилт нь 30-аад насанд нь ид цэцэглэж байсан гэдэг. Тэр үед юун хүүхэд манатай байсан бүсгүй дуучин Марк Энтонитой гэрлэж 38 насандаа хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. Тэр хоёр хүүхдээ тээж байхдаа мэдэрч буй аз жаргал бүхнээ бусадтай хуваалцаж байлаа. Өнөөдөр ч тэр хоёр ихрийгээ хаа л бол хаа дагуулж явдаг гэнэ.

Холливудын алдарт жүжигчин Жон Траволтын гэргий Келли Престон хоёр дахь хүүхдээ 38 настай байхдаа төрүүлжээ. Гэсэн ч тэр 10 жилийн дараа гурав дахь хүүхэд Бенжаминаа нөхөртээ бэлэглэсэн юм. Анхны хүүгээ 16 насанд хүрсэн хойно нь гэнэтийн аймшигт үхлээр алдсан хосуудад Бенжамин бурхны бэлэг болсон нь ойлгомжтой.

38 настай Мадонна анх хэн нэгэнтэй гэрлээгүй бас хамт удаан байгаагүй ч жирэмсэн болсон тухайгаа мэдээлэхэд олон нийт үнэхээр гайхшран хүлээж авсан байдаг.Папарициуд тэр үед түүнээс нүд салгах ч хүсэлгүй байсан гэдэг. Лурдес охин эрүүл саруул төрж, ээжийнхээ хайранд өсч хүмүүжиж байгаа. Харин алдарт дуучин маань 42 настай байхдаа найруулагч Гаем Ричитэй гэрлэн Рокко хүүгээ төрүүлсэн билээ.

Дуучин Мэрайя Кэри 40 насандаа Ник Кэннонтэй гэрлэн хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. Хосууд хүүхэдтэй болсондоо хязгааргүй баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд олсон өдрөөс хойш төрөх хүртэлх өдрийн бүхий л тэмдэглэлийг фэнүүдтэйгээ хуваалцаж байсан юм. Ник Кэннон ч хайртай гэргийдээ өдөр бүр бэлэг өгч, өсгийгүй хэдэн арван гутал бэлэглэжээ. Мороккан,Монро хоёр эцэг эхийнхээ хайранд өсч буй билээ.

Холливудын алдарт жүжигчин Сьюзан Сарандон хүүхдийн тухай мөрөөдөж ч байсангүй. Учир нь эмч нар түүнийг анагаахын шинжлэх ухаанаар жирэмслэх ямар ч боломжгүй гэж аль хэдийнэ оношлосон байж. Жүжигчин ч үүнд л итгэж амьдарч байсан гэнэ. Гэтэл 39 настай байхдаа өөрийгөө жирэмсэн гэдгийг гэнэт мэджээ. Найруулагч Франко Амурригийн охин Эвагаа ийнхүү төрүүлсэн бол 43, 45 насандаа хоёр хүүгээ төрүүлсэн байна. Үргүй гэсэн онош анагаахын шинжлэх ухаан хайрласан бурхан эмэгтэй хүнд ээж болох боломж олгодог гэдгийг түүний түүх өгүүлдэг.

Ума Турман 28 настайдаа анхны охиноо төрүүлсэн бол дөрвөн жилийн дараа хүүгээ төрүүлжээ. Итан Хоуктай гэрлэж хоёр хүүхдийн эцэг эх болсон ч 2005 онд гэр бүлээ албан ёсоор цуцлуулж, өнгөрсөн жил бизнесмэн Арпад Буссонтой гэрлэсэн. 42 настай Ума саяхан гурав дахь хүүхдээ төрүүлж хайртай нөхөртөө бэлэг барьсан байна.
0 Сэтгэгдэл
2013.09.03