Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Ертөнцийн мисс-2013” Орост болно

Орост ижил хүйстнүүд хоорондын бэлгийн харьцааг сурталчлахыг хориглосон хууль батлагдсаны дараа Америк, Англи тэргүүтэй Өрнөдийн орнууд Орос гэсэн юм болгоныг эсэргүүцэх кампанит ажил эхлүүлээд байгаа. Он гараад Сочид явагдах Олимпын тоглолтод тамирчдаа явуулахгүй байхыг Засгийн газруудаасаа шаардаж нэг үзсэн. Олон улсын Олимпын хороонд хандан тоглолтыг Сочид явуулахыг болиулж Канадын Ванкувер руу шилжүүл гэж сүрдүүлж үзсэн. Гэвч бүтэлгүйтсэн.
Тиймээс Сочид оролцох тамирчин болгоныг гомо нарыг дэмжин цээжин дээрээ хоёр гараа зөрүүлсэн хөдөлгөөн хийж байхыг уриалсан. “Столичная” гэдэг орос водкаг уухгүй байх хөдөлгөөн ч өрнүүлээд авсан.

Ингээд зогссонгүй удахгүй Москвад явагдах “Ертөнцийн мисс-2013” тэмцээнийг Оро­соос өөр улсад явуулахыг зо­хион байгуулагчдаас нь шаардаад байна. Гэвч зо­хион байгуулагчид нь Орост батлагдсан хууль тус уралдааны үндсэн зарч­муудыг зөрчиж байгаа ч ийм том уралдааныг цаг тул­сан үед нь өөр уулс руу шилжүүлэх нь зохисгүй гэж үзсэн гэдгээ мэдэгдэв.
Тэгэ­хээр тэмцээн ямар ч байсан Москвад болох нь. Тус урал­дааныг хөтлөх ёстой байсан Америкийн продюсер Энди Коэн нь оролцохоос татгалзсан байна. Тэрээр ”Энэ хуулийн дагуу уламжлалт бус бэлгийн харь­цаатай болгоныг баривчилж магадгүй тул би өөрөө ижил хүйстэн хүний хувьд Орос руу явахыг хүсэхгүй байна” гэжээ.  Удахгүй Оросоос газрын тос, шатдаг хий худалдаж авахгүй байхыг Хятад, Өрнөд Европт уриалах бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан