"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах судалгааг удахгүй хийж эхлэх нь
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгааны багийн хамтарсан уулзалт, ярилцлага өчигдөр боллоо. Ажлын хэсгийн зарим гишүүн болон судлаачид, АНУ-ын Калифорнийн их сургууль, Хуулийн сургуулийн судлаач профессор Томас Гинсберг уулзалтад оролцов.
Судалгааны багийнхан “Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэтгэл, төрийн институцийн хөгжлийн 20 жилийн туршлагыг үнэлэх нь” сэдвээр хийх судалгааны ерөнхий тоймоо танилцууллаа. Үнэлгээг хийхдээ 1992 онд батлагдсан Үндсэн хууль, үүний дотор 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэж байгаа эсэх, цаашид ардчиллыг гүнзгийрүүлэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг авч үзэх юм.
Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хууль болон одоогийн институцийн хүрээ, Монголд ардчиллыг хөгжүүлэх 20 жилийн үйл явцад бий болсон сургамжийг цогц байдлаар судалсны үндсэн дээр шинэтгэлийг хийхэд авч үзэх гол асуудлуудыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, бусад оролцогч талтай хэлэлцүүлэг явуулахад дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хүссэн байна.
Тэр дагуу судалгааны баг Үндсэн хуулийн гол багана-төрийн байгуулал, эдийн засгийн дэглэм, шүүх эрх мэдэл, хүний эрхийн асуудлуудыг Үндсэн хуулийг анх боловсруулахад баримталсан зарчмууд, нийгэм дэх хүлээлттэй харьцуулан судалжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олсон ололтод үнэлэлт дүгнэлт өгөхөөр судаалчид ажиллаж байгаа аж. Судлаачдын багийнхан эхний ээлжинд судалгааны аргачлал, хамрах хүрээ, тоймыг боловсруулан энэ оны есөөс арваннэгдүгээр сард нэгдсэн судалгаа явуулсны дараа сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалт семинарууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Уулзалт, ярилцлагад оролцсон УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Цог, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар судлаачидтай санал бодлоо хуваалцав. Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр зарим нэг зүйл, заалтыг өнөөгийн нийгмийн харилцааны нөхцөл байдалтай уялдуулан эргэн харах шаардлага байгааг үгүйсгэхгүй. Иймээс асуудалд судалгаа шинжилгээний үндсэн дээр нухацтай хандах учиртайг ажлын хэсгийн гишүүд онцоллоо.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын төгсгөлд “Үндсэн хуулийг анх боловсруулан батлахдаа бодож төсөөлж байсан үзэл баримтлал яаж хэрэгжиж байгааг анхаарах, 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нөлөөллийн хандлагыг авч үзэх, төлөөллийн болон шууд ардчиллын хэмжээ зааг, төр болон улс төрийн намууд хоорондын харьцаа, ялангуяа намын нөлөөллийг багасгах чиглэлд анхаарах мөн сонгуулийн тогтолцоо нь Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэж буй эсэхийг судалгааны үндсэн дээр нухацтай авч үзэх хэрэгтэй” гэж судлаачдын багийнханд зөвлөв.

0 Сэтгэгдэл