Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Дахаугийн бөөнөөр хорих лагерь байсан газарт Меркель очлоо
Дэлхийн хоёрдугаар дайны үед хэдэн арван мянган еврей, цыган, бэлгийн цөөнхийг хорьж амийг нь хөнөөсөн аймшигт Дахаугийн бөөнөөр хорих лагерь байсан газарт Германы канцлер Ангела Меркель очсон байна. Түүнийг энэ хорих лагерийн хоригдол байсан 93 настай Макс Маннхаймер энэ дурсгалын цогцолборт ирэхийг урьжээ.
“Аль ч улс оронд, хэзээ ч ингэж хүний эрхийг зөрчиж, тэднийг шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлах явдал бүү давтагдаасай” гэж Германы Засгийн газрын тэргүүн хэлжээ.
Харин сөрөг хүчнийхэн болохоор сонгуулийн өмнөх кампанит ажлаараа энд энд эмгэнэл илэрхийлж яваа нь зохисгүй үйлдэл хэмээн шүүмжилж байна.
Германд нэг сарын дараа бүх нийтийн сонгууль болно.
Ингэснээрээ Ангела Меркель өнгөрсөн зууны эхний хагаст германчуудын үйлдсэн гэмт хэргийн төлөөнөө энэ хорих лагерь байсан газарт хүрэлцэн очиж эмгэнэл илэрхийлсэн Германы Засгийн газрын анхны тэргүүн болж байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үед хэдэн арван мянган еврей, цыган, бэлгийн цөөнхийг хорьж амийг нь хөнөөсөн аймшигт Дахаугийн бөөнөөр хорих лагерь байсан газарт Германы канцлер Ангела Меркель очсон байна. Түүнийг энэ хорих лагерийн хоригдол байсан 93 настай Макс Маннхаймер энэ дурсгалын цогцолборт ирэхийг урьжээ. “Аль ч улс оронд, хэзээ ч ингэж хүний эрхийг зөрчиж, тэднийг шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлах явдал бүү давтагдаасай” гэж Германы Засгийн газрын тэргүүн хэлжээ.

0 Сэтгэгдэл