"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Оюутолгой компаниас хэдэн хүн халагдаад байгаа тухай мэдээллийг авч чадсангүй
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга нар “Оюутолгой” компанийн далд уурхайн барилгын ажил зогссоны улмаас нийгэмд таагүй мэдээлэл цацагдаж эхэлсэнтэй холбоотойгоор тус компанийн Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек, гүйцэтгэх захирал Р.Содхүү нарыг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөрийн сайд Я.Санжямтав хэлэхдээ “Оюутолгой компанийн далд уурхайн барилгын ажил зогссонтой холбоотойгоор барилгын ажлын гэрээлэгч компаниудын 2000 орчим ажилтан халагдсан талаарх мэдээлэл нийгэмд бухимдал төрүүлж байна. Бидний өнөөдрийн уулзаж байгаа шалтгаан бол энэ талаарх үнэн бодитой мэдээллийг авах. Цаашид авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаар ярилцах” гэлээ.
“Оюутолгой” компанийн Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек хэлэхдээ “Манай компанийн далд уурхайн барилгын ажлын хоёрдугаар шатны санхүүжилтийн асуудалтай холбоотойгоор зогссон. Тиймээс бид барилгын ажлын гүйтцэтгэгч компаниудтай хийсэн гэрээгээ цуцлахад хүрсэн. Одоогийн байдлаар “Оюутолгой” компани 22 гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээрээс хэдэн компанитай гэрээгээ цуцалсан, хэдэн хүн ажилгүй болж байгаа мэдээлэл бидэнд ирээгүй. Манай компанийн тухайд 61 ажилтнаа цомхотгох шийдвэрт хүрсэн. Эдгээр ажилчдаа өөр хэлтэс, тасаг руу шилжүүлж ажиллуулах талаар судалж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасны дагуу цомхотголд орсон ажилчдад олгох мөнгөн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар бид компанийнхаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хэлэлцээрийн ширээнд сууна. Тиймээс “Оюутолгой” компани гүйцэтгэгч компаниудын ажилчдын асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэл сонссоны дараагаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гэрээ цуцалснаар хэдэн компанийн, хэчнээн ажилтан халагдаж байгаа мэдээллийг нэн даруй нэгтгэн ирүүлэхийг хүсэв. Мөн цаашид эдгээр компаниудыг өөр чиглэлийн гүйцэтгэгчээр ажиллах боломжыг судалж, аль болох эрсдэл багатай ажиллах ёстойг захисан юм. Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” компанийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, бусад хэлтэс тасгууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 7000 монгол ажилтан ажиллаж байгаа ажээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга нар “Оюутолгой” компанийн далд уурхайн барилгын ажил зогссоны улмаас нийгэмд таагүй мэдээлэл цацагдаж эхэлсэнтэй холбоотойгоор тус компанийн Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек, гүйцэтгэх захирал Р.Содхүү нарыг хүлээн авч уулзлаа. Хөдөлмөрийн сайд Я.Санжямтав хэлэхдээ “Оюутолгой компанийн далд уурхайн барилгын ажил зогссонтой холбоотойгоор барилгын ажлын гэрээлэгч компаниудын 2000 орчим ажилтан халагдсан талаарх мэдээлэл нийгэмд бухимдал төрүүлж байна. Бидний өнөөдрийн уулзаж байгаа шалтгаан бол энэ талаарх үнэн бодитой мэдээллийг авах. Цаашид авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаар ярилцах” гэлээ. “Оюутолгой” компанийн Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек хэлэхдээ “Манай компанийн далд уурхайн барилгын ажлын хоёрдугаар шатны санхүүжилтийн асуудалтай холбоотойгоор зогссон. Тиймээс бид барилгын ажлын гүйтцэтгэгч компаниудтай хийсэн гэрээгээ цуцлахад хүрсэн. Одоогийн байдлаар “Оюутолгой” компани 22 гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээрээс хэдэн компанитай гэрээгээ цуцалсан, хэдэн хүн ажилгүй болж байгаа мэдээлэл бидэнд ирээгүй. Манай компанийн тухайд 61 ажилтнаа цомхотгох шийдвэрт хүрсэн. Эдгээр ажилчдаа өөр хэлтэс, тасаг руу шилжүүлж ажиллуулах талаар судалж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасны дагуу цомхотголд орсон ажилчдад олгох мөнгөн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар бид компанийнхаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хэлэлцээрийн ширээнд сууна. Тиймээс “Оюутолгой” компани гүйцэтгэгч компаниудын ажилчдын асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэл сонссоны дараагаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гэрээ цуцалснаар хэдэн компанийн, хэчнээн ажилтан халагдаж байгаа мэдээллийг нэн даруй нэгтгэн ирүүлэхийг хүсэв. Мөн цаашид эдгээр компаниудыг өөр чиглэлийн гүйцэтгэгчээр ажиллах боломжыг судалж, аль болох эрсдэл багатай ажиллах ёстойг захисан юм. Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” компанийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, бусад хэлтэс тасгууд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 7000 монгол ажилтан ажиллаж байгаа ажээ.
Д.ГАЛ
0 Сэтгэгдэл























