“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Умард Солонгос цагаачлалыг мөнгөөр шийдэх нь
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун гадаад орнууд руу цагаачлан гарч байгаа иргэдээ мөнгө төлөн эх орондоо эргэн ирүүлэхээр санал болгожээ. Тэрээр ийм хүмүүсийг шийтгэхгүй, харин ч мөнгөн урамшуулал өгч байх болно гэсэн байна. Тэгээд бас БНАСАУ-д эргэж ирэхэд нь аюулгүй байдлыг нь хангаж хамгаалах болно гэжээ. Өмнөд Солонгосоос эргэн ирж байгаа хүмүүсийг төв телевизийн нэвтрүүлэгт оруулж, гадаадад байх үеийнх нь амьдралыг яриулж байх юм байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар бол Ким Чен Ун ийм байдлаар ард иргэддээ, харь гадаад оронд явж хар ажил хийх гэж байхын хэрэггүй, БНАСАУ-д аз жаргалтай сайхан амьдарч байна гэдэг ойлголт төрүүлэх гэж байгаа бололтой.
Өнөөдөр Умард Солонгосын хөдөлмөрийн лагериудад 200 орчим мянган хүн ажиллаж байгаа юм. Энэ улсад ямар нэгэн гэмт хэргийн төлөө хүнийг шийтгэвэл тэдний гурван үе тэр чигээрээ хэрэгтэн болдог хууль үйлчилж байгаа юм. Өнөөгийн удирдагчийн эцэг Ким Чен Ир гадаадад цагаачилсан хүнийг гэр бүлийн нь хамт шийтгэж, гадаадад байсан үе, гадаад орны тухай ам нээхийг ч хориглодог байсныг хүү нь ийн өөрчлөх гэж байгаа нь энэ.
Үүнээс гадна 1950-1953 оны Солонгосын дайны үеэр хилийн хоёр талд үлдсэн нэг гэр бүлийн хүмүүсийг уулзуулж байх тухай Сөүлийн саналыг Пеньян хүлээн авч байгаа юм байна. Энэ талаарх хоёр орны Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдийн уулзалт яриа энэ сарын 23-нд Умардын нутаг дахь Кымганы жуулчдын баазад болно.
Кымган нь Умард болон Өмнөд Солонгосын хамгийн анхны хамтарсан төсөл юм. Харин 2008 онд Умард Солонгосын нэг цэрэг жуулчны бүсийг санамсаргүйгээр давсан өмнөдийн нэгэн жуулчныг буудсанаас хойш хаагаад байсан ч саяхан БНАСАУ-ын гаргасан мэдээлэлд “Аж үйлдвэрийн Кэсон бүс, аялал жуулчлалын Кымган нь манай үндэстний нэгдэл нягтрал, цэцэглэл хөгжлийн үнэт төсөл юм” гэж тэмдэглэсэн байна.

Умард болон Өмнөд Солонгосын хоорондох зөрчил нь хүйтэн дайны хамгийн эхний зэвсэгт мөргөлдөөн болж 1950-1953 онд үргэлжлээд 1953 онд энхийн гэрээнд гарын үсэг зурсан ч Умардынхан Өмнөд Солонгосыг удаа дараа өдөөн хатгаж байгаад энэ оны гуравдугаар сарын 30-нд АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан хээрийн сургууль эхэлсэнтэй холбогдуулан БНАСАУ нь Өмнөд Солонгостой дайны байдалд байгаа хэмээн зарласан юм.
Ким Чен Уны засаглалын үед БНАСАУ өөрийнхөө олон улсын нэр хүндийг өсгөх алхам нэг биш удаа хийж гадаадын хэвлэлд ямар нэгэн хэмжээгээр үл ялиг нээлттэй болж байгаа юм.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун гадаад орнууд руу цагаачлан гарч байгаа иргэдээ мөнгө төлөн эх орондоо эргэн ирүүлэхээр санал болгожээ. Тэрээр ийм хүмүүсийг шийтгэхгүй, харин ч мөнгөн урамшуулал өгч байх болно гэсэн байна. Тэгээд бас БНАСАУ-д эргэж ирэхэд нь аюулгүй байдлыг нь хангаж хамгаалах болно гэжээ. Өмнөд Солонгосоос эргэн ирж байгаа хүмүүсийг төв телевизийн нэвтрүүлэгт оруулж, гадаадад байх үеийнх нь амьдралыг яриулж байх юм байна. Шинжээчдийн үзэж байгаагаар бол Ким Чен Ун ийм байдлаар ард иргэддээ, харь гадаад оронд явж хар ажил хийх гэж байхын хэрэггүй, БНАСАУ-д аз жаргалтай сайхан амьдарч байна гэдэг ойлголт төрүүлэх гэж байгаа бололтой.

0 Сэтгэгдэл