Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Бүрэлдсэн цагаасаа эхлэн од болсон нөхөд

Урлагт хөл тавьсан хүн заавал амжилтанд хүрч нэр алдраа цуурайтуулсан нэгэн болохыг мөрөөддөг. Тэгвэл төрсөн цагаасаа эхлэн олны нүдний бай болж, өмссөн хувцас, иддэг хоолных нь тухай мэдээлэл хэвлэлийн хуудсыг чимж байдаг нөхөд бол оддын бяцхан хүүхдүүд.  Тэд хэзээ ч энгийн сургуульд явахгүй, байшингийн урд буй элсэн дээр тоглохгүй. Дээд зэрэглэлийн тусгай онгоцоор аялж, үнэт эдлэлээр тоглоом хийдэг хүмүүс дээ. Ингээд дэлхийн олон мянган хүний хайрыг татаж байдаг бяцхан оддыг танилцуулья.


1. Харпер бол ээжийнхээ хэвлийд байхад л од болсон охин. Бекхемийн гэр бүлийн дөрөв дэх хүүхэд болсон Харпер бол  од эцэг эхийнхээ удаан хүсч хүлээсэн охин. 2011 оны долдугаар сарын 10-нд төрсөн бяцхан охин хувцас өмссөн өдрөөсөө өнөөх алдарт брэндүүдээр гангарч, загварын үзүүлбэр, хөлбөмбөгийн тэмцээний хүндэт зочны нэг болж байлаа.


2.Энэ зууны хамгийн алдартай хүүхдээр Британийн хатан хааны угсаа залгамжлагчаар тодроод байгаа бяцхан хүн тайж зүй ёсоор тодорно. Кембрижийн гүнг ямар ч одын хүүхэдтэй зүйрлэх аргагүй. Түүний амьдралыг өдөр хоног бүхэн хэвлэл мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байх болно гэдэг маргашгүй үнэн билээ.


3.Жей Зи Бейонсе нарын охин Айви бол оддын хувьд хамгийн их хүсэн хүлээж байж гаргасан хүүхэд. Тиймээс эцэг эх нь хүүхдээ алтаар ч эрхлүүлэхэд бэлэн байдаг. Охины зөвхөн нэг хүүхэлдэй л 4 мянган ам.долларын үнэтэй байдаг. Сэтгүүлчид охиныг аавтайгаа тун адилхан хэмээн бичдэг. Хурц харц, хэтэрхий болгошронгуй байдалтай.


4. Нью-Йоркийн гудамжинд өдөр бүр гайхалтай хөөрхөн ихрүүд болох Марион, Табита нарыг харж болно.  Холливудын од Сара Жессика Паркер Мэттвю Бродерик нарын гүнж нар.  Охидыг ээж нь хамгийн орчин үеийн загварын хувцсаар гоёдог бөгөөд охид хүссэнээрээ дуулж, бүжиглэж инээж баясч чадна.


5. Загвар өмсөгч Миранда Керр , жүжигчин Орландо Блум нарын хамгийн хайртай хүү. Үргэлж инээмсэглэж байдаг Флинн хүү ээжийгээ үнсэн, аавынхаа өвөрт эрхлэх зургууд хүн бүрийн хайрлыг татаж байдаг билээ.  Эцэг эх нь хүүдээ маш их цаг зарцуулдаг учраас хүүд гуниглах ч зав гардаггүй гэдэг. 


6. Хамгийн загварлаг хүүхдээр  дуучин  Гвен Стефани, Гевина Россдейла Кингстон нарын хүүг тодруулдаг.  Наймхан настай ч хүү үсээ, нүдээ будаж гангардаг.   Гэвч хүүгийн энэ байдал түүнийг улам ч олны анхаарлын төвд оруулаад байгаа юм


7. Шакира  өөрийн хайртай хүү Миланаа хаа л бол хаана тэвэрч явдаг. Дэлгүүрт, зурагт авалтанд, хөл бөмбөгийн тэмцээн дээр ч тэрээр ээжийнхээ тэвэрт яваа харагддаг. Мөн өөрийнхөө хүүгийн тухай бичдэг блог хөтөлдөг.  Бяцхан Миланд энэ бүхэн таалагдаж байгаа бололтой тэрээр аль хэдийнэ зураг авхуулж сураад байгаа гэнэ.


8. Алдарт  Жоли Брэд Питт нар зургаан хүүхэдтэй. Төрсөн гурав, өргөж авсан гурав.  Гэвч тэдэн дундаас хэвлэлийнхний анхаарлыг хамгийн их татдаг нь Шайло. Эцэг эхийнхээ сайхан бүхнийг авч төрөө юу гэлтэй энэ хүүхэд сонирхолтой нь банди нар шиг хувцаслах дуртай.


9. Том Круз, Кэти Холмс нарын гүнж. Алдарт Vanity Fair сэтгүүл хамгийн анх маш өндөр үнэтэйгээр охины зургийг хэвлэх эрх авч байсан. Охин бараг л явж сурсан цагаасаа эхлэн бүсгүйчүүд шиг өндөр өсгийт өмсөх болсон нь охидын загварын бэлгэдэл гэсэн нэр авахад хүргэсэн.  Гэвч охиныг сүүлийн жилүүдэд инээмсэглэсэн байдлаар олж харах нь ховор болж. Тэрээр байнга дагах папарациудад үргэлж дургүйцлээ илэрхийлэх болжээ.

0 Сэтгэгдэл
setguulchid jookon huuhdiig zugeer bailgachihgui dee. huuhdiin yrtunts gedeg chi ug ni saihan shudee.
Хамгийн их уншсан