"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Багануур дүүргийн АН-ынхан хууль зөрчиж байна гэв
Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж АН-аас сонгогдсон төлөөлөгчид хууль зөрчиж байна гэж мэдэгдлээ. Тус дүүрэг ИТХ-ын 25 төлөөлөгчтэйгөөс МАН 13, АН 12 суудал авч ИТХ-ын даргаа олонхиосоо сонгон баталгаажуулсан байна. Гэтэл ИТХ-ын дарга Б.Бямбадоржийг амралттай, эмнэлэгт хэвтэж байх хойгуур нь АН-аас сонгогдсон нөхөд албан өрөөнийх нь хаалгыг эвдэн орж суужээ. Мөн ИТХ-ын тамга алдагдсан хэмээн шинээр тамга тэмдэг хийлгэж, АН-ынхан нь эзэн суугаад байгаа аж. Төрийн тамгыг ашиглаж байтал шинээр хийлгэн ашиглах эрхийг ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг олгож, НИТХ-ын дарга Д.Баттулга дэмжсэн байна.
Ийн Багануур дүүрэг хоёр даргатай болж хуваагдаад байгаа аж.
Багануур дүүргийн ИТХ бүрдсэн цагаасаа хойш найман сар өнгөрчихөөд байхад нэг ч удаа хуралдаагүй байгаа аж. Учир нь, сонгуулийн маргаанаас үүдсэн хэрэг шүүхийн шатанд олон удаа буцсанаас үүдэн ийм байдалд хүрсэн аж. Тухайлбал, сонгуулийн маргаан шүүхийн шатанд арван удаа буцжээ.
Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж АН-аас сонгогдсон төлөөлөгчид хууль зөрчиж байна гэж мэдэгдлээ. Тус дүүрэг ИТХ-ын 25 төлөөлөгчтэйгөөс МАН 13, АН 12 суудал авч ИТХ-ын даргаа олонхиосоо сонгон баталгаажуулсан байна. Гэтэл ИТХ-ын дарга Б.Бямбадоржийг амралттай, эмнэлэгт хэвтэж байх хойгуур нь АН-аас сонгогдсон нөхөд албан өрөөнийх нь хаалгыг эвдэн орж суужээ. Мөн ИТХ-ын тамга алдагдсан хэмээн шинээр тамга тэмдэг хийлгэж, АН-ынхан нь эзэн суугаад байгаа аж. Төрийн тамгыг ашиглаж байтал шинээр хийлгэн ашиглах эрхийг ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг олгож, НИТХ-ын дарга Д.Баттулга дэмжсэн байна. Ийн Багануур дүүрэг хоёр даргатай болж хуваагдаад байгаа аж.
Багануур дүүргийн ИТХ бүрдсэн цагаасаа хойш найман сар өнгөрчихөөд байхад нэг ч удаа хуралдаагүй байгаа аж. Учир нь, сонгуулийн маргаанаас үүдсэн хэрэг шүүхийн шатанд олон удаа буцсанаас үүдэн ийм байдалд хүрсэн аж. Тухайлбал, сонгуулийн маргаан шүүхийн шатанд арван удаа буцжээ.
Д.МӨНХ
0 Сэтгэгдэл























