Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
Ажиллагсдадаа памперс зүүлгэдэг компани байжээ
Гондурасын цахилгаан тусгаарлагч үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрийн нэг “Киангшин-Лир” компанийн удирдлага ажиллагсдаа бие засах гэж байн байн ариун цэврийн өрөө рүү явж ажлын цаг алдуулахгүйн тулд том хүний памперс зүүхийг шаарддаг байсан гэнэ. Энэ компанид долоон жил ажилласан Мария Галиано гэгч эмэгтэй энэ талаар нийтэд дэлгэсэн байна. Гэхдээ үйлдвэрийн захиргаа памперс авч өгдөггүй ажиллагсдаа өөрсдөө худалдан ав гэж шаарддаг байжээ. Бүх нийтийн хөдөлмөрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Даниэль Дюрон энэ мэдээллийг үзээд хөдөлмөрийн хууль, хүний эрх зөрчсөн энэ зүйлийг шалгахыг засгийн газарт нь зөвлөмж болгосон байна.
Үүнтэй зэрэгцээд тус үйлдвэрийн төлөөлөгч Эдгардо Дюма тэр ажилчин худал ярьж байгаа юм, манайд хөдөлмөрийн хууль зөрчсөн ямар зөрчил байхгүй гэсэн байна. Гэхдээ л Гондурасын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хорхе Богран тус үйлдвэрт хөдөлмөрийн байцаагч 30 хүн ажиллуулан шалгаж эхэлснээ сэтгүүлчдэд мэдээлжээ.
Өнөөх ажилчин Мария Галиано өмнө хэлснээ улам бататгаж “Би үнэнийг л хэлсэн. Хамт ажиллаж байсан хүмүүс маань ч үүнийг батална. Тухайн үед надад ажлын байрандаа памперс зүүгээд сууж байх ичмээр, бас хэцүү байсан л даа. Тэгээд тэвчиж чадалгүй халагдсан” гэжээ.
ШААЛ ТЭНЭГ ЮМ
Гондурасын цахилгаан тусгаарлагч үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрийн нэг “Киангшин-Лир” компанийн удирдлага ажиллагсдаа бие засах гэж байн байн ариун цэврийн өрөө рүү явж ажлын цаг алдуулахгүйн тулд том хүний памперс зүүхийг шаарддаг байсан гэнэ. Энэ компанид долоон жил ажилласан Мария Галиано гэгч эмэгтэй энэ талаар нийтэд дэлгэсэн байна. Гэхдээ үйлдвэрийн захиргаа памперс авч өгдөггүй ажиллагсдаа өөрсдөө худалдан ав гэж шаарддаг байжээ. Бүх нийтийн хөдөлмөрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Даниэль Дюрон энэ мэдээллийг үзээд хөдөлмөрийн хууль, хүний эрх зөрчсөн энэ зүйлийг шалгахыг засгийн газарт нь зөвлөмж болгосон байна. Үүнтэй зэрэгцээд тус үйлдвэрийн төлөөлөгч Эдгардо Дюма тэр ажилчин худал ярьж байгаа юм, манайд хөдөлмөрийн хууль зөрчсөн ямар зөрчил байхгүй гэсэн байна. Гэхдээ л Гондурасын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Хорхе Богран тус үйлдвэрт хөдөлмөрийн байцаагч 30 хүн ажиллуулан шалгаж эхэлснээ сэтгүүлчдэд мэдээлжээ.
Өнөөх ажилчин Мария Галиано өмнө хэлснээ улам бататгаж “Би үнэнийг л хэлсэн. Хамт ажиллаж байсан хүмүүс маань ч үүнийг батална. Тухайн үед надад ажлын байрандаа памперс зүүгээд сууж байх ичмээр, бас хэцүү байсан л даа. Тэгээд тэвчиж чадалгүй халагдсан” гэжээ.
0 Сэтгэгдэл
2013.08.20
























