Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
Хабаровск усанд автаж эхэллээ
ОХУ-ын Алс Дорнодод болж байгаа үер 120 жилийн хугацааны дээд амжилтыг эвдэн хэдэн мянган байшин усанд автаж нөхцөл байдал аюулын түвшинд хүрээд байна.
Приамур, Хабаровскын хязгаар, Еврейн автономит мужаас зуун мянга орчим иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Энэ хүмүүсийн тал нь хамгийн хүнд байгаа Амур мужийн иргэд байна.
Энэ байдал энэ сарын 25 хүртэл үргэлжилж Хятадын нутгаас хүчтэй бороо бүхий шинэ урсгал дахиад орж ирнэ гэж цаг уурчид мэдээлж байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин усанд автаж ажилгүй болсон холбоо цахилгаан, замыг яаралтай ажилд оруулахыг үүрэгдээд “хамгийн гол нь хүмүүсийг аврах хэрэгтэй. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, түр хоргодох байр бэлтгэх зэрэг ажилд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлье. Гэхдээ тайвширч болохгүй, цаана нь зөндөө их ажил байна” гэжээ.

Голуудын усны түвшин улам нэмэгдсээр, Амур орчид усны түвшин сүүлийн нэг хоногт 19 см-ээр нэмэгджээ.
Цэргийнхэн хээрийн эмнэлэг дэлгэж хүмүүст мэнэлгийн тусламж үзүүлж байна.
Энэ бүсэд үерийн улмаас учирсан хохирол одоогоор 3,5 тэрбум рубль гэсэн тоо гараад байна. Амур мөрний ус Хабаровс орчимд түүхийн бүх үеийн хамгийн дээд түвшинд хүрч хэвийн хэмжээнээсээ 642 см өргөгдөөд байна гэж бүсийн Онцгой байдлын газар мэдээлжээ.

Хабаровскийн хязгаар, Амур мужид одоо 31 мянган хүний 6000 байшин усанд автаад байгаа юм байна. Одоо Хабаровск хотын зарим гудамж усанд автаж зарим барилга, зуслан, авто зогсоолууд усанд автжээ.

Амур мөрний ус 1897 оны үерээр л өнөөгийн түвшинд хүрч байжээ. Мөн 1928, 1956 онд үерлэж байсан ч өнөөгийн ийм хэмжээнд хүрч үерлэж байгаагүй юм байна.

Үерлэсэн газарт ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан цэргийн нэмэгдэл хүч, зохих техник, хүн хүчтэй очин авран туслах, нүүлгэн шилжүүлэх ажил хийж эхэлжээ.

ОХУ-ын Алс Дорнодод болж байгаа үер 120 жилийн хугацааны дээд амжилтыг эвдэн хэдэн мянган байшин усанд автаж нөхцөл байдал аюулын түвшинд хүрээд байна. Приамур, Хабаровскын хязгаар, Еврейн автономит мужаас зуун мянга орчим иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Энэ хүмүүсийн тал нь хамгийн хүнд байгаа Амур мужийн иргэд байна.
Энэ байдал энэ сарын 25 хүртэл үргэлжилж Хятадын нутгаас хүчтэй бороо бүхий шинэ урсгал дахиад орж ирнэ гэж цаг уурчид мэдээлж байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин усанд автаж ажилгүй болсон холбоо цахилгаан, замыг яаралтай ажилд оруулахыг үүрэгдээд “хамгийн гол нь хүмүүсийг аврах хэрэгтэй. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, түр хоргодох байр бэлтгэх зэрэг ажилд оролцож байгаа бүх хүмүүст талархал илэрхийлье. Гэхдээ тайвширч болохгүй, цаана нь зөндөө их ажил байна” гэжээ. 
Голуудын усны түвшин улам нэмэгдсээр, Амур орчид усны түвшин сүүлийн нэг хоногт 19 см-ээр нэмэгджээ.
Цэргийнхэн хээрийн эмнэлэг дэлгэж хүмүүст мэнэлгийн тусламж үзүүлж байна.
Энэ бүсэд үерийн улмаас учирсан хохирол одоогоор 3,5 тэрбум рубль гэсэн тоо гараад байна. Амур мөрний ус Хабаровс орчимд түүхийн бүх үеийн хамгийн дээд түвшинд хүрч хэвийн хэмжээнээсээ 642 см өргөгдөөд байна гэж бүсийн Онцгой байдлын газар мэдээлжээ.
Хабаровскийн хязгаар, Амур мужид одоо 31 мянган хүний 6000 байшин усанд автаад байгаа юм байна. Одоо Хабаровск хотын зарим гудамж усанд автаж зарим барилга, зуслан, авто зогсоолууд усанд автжээ.

Амур мөрний ус 1897 оны үерээр л өнөөгийн түвшинд хүрч байжээ. Мөн 1928, 1956 онд үерлэж байсан ч өнөөгийн ийм хэмжээнд хүрч үерлэж байгаагүй юм байна.

Үерлэсэн газарт ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан цэргийн нэмэгдэл хүч, зохих техник, хүн хүчтэй очин авран туслах, нүүлгэн шилжүүлэх ажил хийж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
mongol
hohi nee mongoloor ih oroldvol tengeriin gesgeel bii shuu
2013.08.19
























