"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана
Монголын эдийн засагт үүсээд буй хямралыг гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбон тайлбарлаж байгаа. Өдөр ирэх тусам “ноён” долларын ханш чангарч буй нь иргэдийн нуруун дээрх ачааг нэмсээр байна. Энэ бүхнийг хазаарлаж, улсын төсвийн тасалдлыг нөхөх арга саам эрэлхийлэх үүднээс УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 2-6-нд хуралдуулахаар болжээ. Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барихаар боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах зорилгоор Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ч төлөвлөгөөнд тусаад буй аж. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр Засгийн газраас бэлтгэж байсан юм.
Уг хууль батлагдсанаар өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болох аж.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй шинэ хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын болон Тогтвортой байдлын гэрээгээр олгогддог, хөрөнгө оруулах үед нь байсан татварын болон бусад эрх зүйн орчин жижиг, том, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр бүгдэд тэгш үйлчилж, хөрөнгө оруулалтыг хамгаалахаар тусгаад буй гэнэ.

0 Сэтгэгдэл