"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
“Төрийн өмчийн орон сууцны корпораци”-ийн дүрэм, зохион байгуулалт, орон тоог баталлаа
Иргэдийг инженерийн хангамжтай орон сууцанд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК) төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газраас байгуулсан. Тус корпорацийн үйл ажиллагааны чиглэл, дүрэм, зохион байгуулалт, орон тоог өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Төрийн өмнөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт орон сууц бариулах, худалдан борлуулах, төрийн өмчлөлийн орон сууцны санг бүрдүүлж, түүний эзэмшил, ашиглалт, менежментийг хэрэгжүүлэх, захиалан бариулж байгаа орон сууцны хотхон, хорооллыг байгуулахад шаардагдах инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинээр бариулах, шинэчлэх, сайжруулах, захиалагчийн үүрэг гүйцэтгэж, хяналт тавина. Иргэдийг орон сууцжуулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх, боломж үндэслэлийг судлан, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг хэрэгжүүлэх, зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд төрөөс хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн бодлогыг зохион байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
ТОСК нь 6 хэлтэс, 80 орчим орон тоотой байх бөгөөд Ерөнхий захирал удирдана. Ерөнхий захирлыг Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
Иргэдийг инженерийн хангамжтай орон сууцанд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК) төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газраас байгуулсан. Тус корпорацийн үйл ажиллагааны чиглэл, дүрэм, зохион байгуулалт, орон тоог өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Төрийн өмнөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт орон сууц бариулах, худалдан борлуулах, төрийн өмчлөлийн орон сууцны санг бүрдүүлж, түүний эзэмшил, ашиглалт, менежментийг хэрэгжүүлэх, захиалан бариулж байгаа орон сууцны хотхон, хорооллыг байгуулахад шаардагдах инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинээр бариулах, шинэчлэх, сайжруулах, захиалагчийн үүрэг гүйцэтгэж, хяналт тавина. Иргэдийг орон сууцжуулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын судалгаа, төслийг хэрэгжүүлэх, боломж үндэслэлийг судлан, техник эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг хэрэгжүүлэх, зорилтод бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлын хүрээнд төрөөс хэрэгжүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн бодлогыг зохион байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
ТОСК нь 6 хэлтэс, 80 орчим орон тоотой байх бөгөөд Ерөнхий захирал удирдана. Ерөнхий захирлыг Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
0 Сэтгэгдэл
























