Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
Египетэд цус асгарсан мөргөлдөөн боллоо
Египетэд долдугаар сарын эхээр түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Мохаммед Мурсигийн талынхны эсэргүүцлээ илэрхийлж Каирын төв талбайд барьсан хуаран, лагерыг хүчний байгууллагынхан өчигдөр өглөөгүүр тараах үеэр эсэргүүцэгч, хүчний байгууллагынхны хооронд мөргөлдөөн болж 140 хүн амь үрэгдэж, 1400 орчим хүн бэртэж гэмтсэн гэж Египетийн Эрүүл мэндийн яам мэдээлж байна.

Мурсиг дэмжигч “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн болохоор бүр хэдэн зуун хүн амь үрэгдсэн гэж байгаа юм.
Нүдээр үзсэн хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн мөргөлдөөн болж байгаа газарт ширүүн буудалцсан гэж байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Египетийн дэд ерөнхийлөгч Мохмамед Эль-Барадей албан тушаалаасаа огцорч байгаагаа төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Али Мансурт өчигдөр мэдэгджээ.
Тэрээр ийм арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч ийм явдал болсонд хариуцлага хүлээх ёстой гэжээ. Түүнийхээр бол ийм олон хүний амь нас үрэгдэхээс зайлсхийж болох байсан гэнэ. Египетийн ардчилсан хүчний итгэлтэй лидерийн нэг, Нобелийн шагналт Эль-Барадей Египетийн гадаад эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр долдугаар сарын 9-нд томилогдсон юм. Урьд нь тэрээр Засгийн газрын түр тэргүүнээр ажиллах бодолтой байсан ч салафистын “Нуар” намын эсэргүүцлээс болоод энэ нь бүтээгүй юм.

Ийм мөргөлдөөн, эсэргүүцлийн хөдөлгөөн олон хотод болж байгаа болохоор цаашид цус урсгахгүй байж, хууль ёс, дэг журам тогтоох үүднээс хэд хэдэн муж, хотод онц байдал тогтоогоод байна. Онц байдал нь нэг сар үргэлжлэх юм байна. Мөн нийслэл Каир хот, өөр бас 11 том хотод хөл хорионы цаг тогтоожээ.

0 Сэтгэгдэл