Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
АНУ-д зэвсэглэсэн эр банкинд хүн барьцаалаад байна
АНУ-ын Луизиана мужийн Сент-Жозеф хотод үл мэдэгдэх эрэгтэй Төрийн банкны "Тенса стейт бэнк" салбар дотор гурван хүнийг барьцаалаад байна. Үдээс өмнө нэг эмэгтэйг нь сулласан бол одоо үлдсэн хүмүүсийг суллахаар хууль сахиулагчид хэлэлцээр хийж байна.
Орон нутгийн цагдаагийн мэдээлж байгаагаар одоо тэнд байгаа гурван хүн бүгд банкны ажилтан юм байна. Зэвсэглэсэн этгээдийг орох үед үйлчлүүлэгчид байгаагүй бололтой. Тэр этгээд чухам ямар зорилгоор хүмүүсийг барьцаалсан, юу шаардаж байгаа талаар мэдээлээгүй байна. Хэлэлцээр хийх үед тэр хүмүүст хоол хүнс оруулжээ. Хэлэлцээр хийж байгаа хуулийн ажилтнуудын нэг нь бүр банкинд орж үзсэн, барьцаалагдсан хүмүүс хэвийн байна гэсэн байна. Үйл явдлын газарт Холбооны мөрдөх товчооныхон ажиллаж байгаа гэнэ.
Гэмт хэрэгтэн 20 орчим настай, автомат буутай, цагдаагийнхны хэлснээр гэр нь банкны яг эсрэг талд байдаг гэнэ. Чөлөөлөгдсөн эмэгтэй банкинд 10 гаруй цаг байжээ.
Сент-Жозеф нь 1200 орчим хүнтэй жижиг хот юм байна.
АНУ-ын Луизиана мужийн Сент-Жозеф хотод үл мэдэгдэх эрэгтэй Төрийн банкны "Тенса стейт бэнк" салбар дотор гурван хүнийг барьцаалаад байна. Үдээс өмнө нэг эмэгтэйг нь сулласан бол одоо үлдсэн хүмүүсийг суллахаар хууль сахиулагчид хэлэлцээр хийж байна. Орон нутгийн цагдаагийн мэдээлж байгаагаар одоо тэнд байгаа гурван хүн бүгд банкны ажилтан юм байна. Зэвсэглэсэн этгээдийг орох үед үйлчлүүлэгчид байгаагүй бололтой. Тэр этгээд чухам ямар зорилгоор хүмүүсийг барьцаалсан, юу шаардаж байгаа талаар мэдээлээгүй байна. Хэлэлцээр хийх үед тэр хүмүүст хоол хүнс оруулжээ. Хэлэлцээр хийж байгаа хуулийн ажилтнуудын нэг нь бүр банкинд орж үзсэн, барьцаалагдсан хүмүүс хэвийн байна гэсэн байна. Үйл явдлын газарт Холбооны мөрдөх товчооныхон ажиллаж байгаа гэнэ.
Гэмт хэрэгтэн 20 орчим настай, автомат буутай, цагдаагийнхны хэлснээр гэр нь банкны яг эсрэг талд байдаг гэнэ. Чөлөөлөгдсөн эмэгтэй банкинд 10 гаруй цаг байжээ.
Сент-Жозеф нь 1200 орчим хүнтэй жижиг хот юм байна.
0 Сэтгэгдэл
























