Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Египетэд Мурсигийн талынхан болон эсэргүүцэгчид дахиад мөргөлдлөө
Мягмар гаригийн шөнө Египетийн нийслэлд ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид дахиад л мөргөлдөж нэг хүн амь үрэгдэж 10 орчим хүн шархадсан байна. Каирын их сургуулиас холгүй байдаг Фейсалын гудамжинд “лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах үеэр оршин суугчид тэдэн рүү ундааны лааз шидэлж эхэлсэн байна. Харин үүнийх нь төлөө исламчууд автоматаар гал нээж, хоёр тал чулуу мод, шатагч шингэнээр шидэлцжээ. Үймээнийг намжаах гэж хууль сахиулагчид багагүй цаг зарцуулсан байна. Өчигдөр бас “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн Каирт хийсэн жагсаал цуглааныхаа үеэр төрийн хэд хэдэн байгууллагад халдан орж ажилтнуудыг нь зодсон явдал хүртэл гарчээ.
Шөнөөр Дакахлия мужийн төв Эль-Мансур хотод лалынхан, тэднийг эсэргүүцэгчид бас мөргөлдаж хэдэн арван хүн бэртэж гэмтсэн байна. Хойд Синайн Эль-Ариш хотын цэргийн прокурорын газрын дэргэд гар хийцийн бөмбөг дэлбэлсэн мэдээлэл ч бас байна.
Мягмар гаригийн шөнө Египетийн нийслэлд ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийг дэмжигчид хийгээд эсэргүүцэгчид дахиад л мөргөлдөж нэг хүн амь үрэгдэж 10 орчим хүн шархадсан байна. Каирын их сургуулиас холгүй байдаг Фейсалын гудамжинд “лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах үеэр оршин суугчид тэдэн рүү ундааны лааз шидэлж эхэлсэн байна. Харин үүнийх нь төлөө исламчууд автоматаар гал нээж, хоёр тал чулуу мод, шатагч шингэнээр шидэлцжээ. Үймээнийг намжаах гэж хууль сахиулагчид багагүй цаг зарцуулсан байна. Өчигдөр бас “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхөн Каирт хийсэн жагсаал цуглааныхаа үеэр төрийн хэд хэдэн байгууллагад халдан орж ажилтнуудыг нь зодсон явдал хүртэл гарчээ. Шөнөөр Дакахлия мужийн төв Эль-Мансур хотод лалынхан, тэднийг эсэргүүцэгчид бас мөргөлдаж хэдэн арван хүн бэртэж гэмтсэн байна. Хойд Синайн Эль-Ариш хотын цэргийн прокурорын газрын дэргэд гар хийцийн бөмбөг дэлбэлсэн мэдээлэл ч бас байна.
0 Сэтгэгдэл
























