"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Монголын 54 иргэн Хятадын есөн хотод ял эдэлж, 82 нь гэмт хэрэгт шалгагдаж байна

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-ны консулын XV зөвлөлдөх уулзалт өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо болж өнгөрчээ.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Хуан Пин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын хооронд консулын харилцааны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих нөхцөл, консулын төлөөллийг харилцан бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон аж.
Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГХЯ, Хөдөлмөрийн яам, ГИХАЭГ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагын төлөөлөл, Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газрын тэргүүн нар хүрэлцэн ирж оролцсон байна.
Монголын талын төлөөлөгчид тодорхой асуудлаар санал дэвшүүлснийг Хятадын тал нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэн ажиллахаа илэрхийлж. Тухайлбал, Монгол Улсын иргэд паспортоо гээгдүүлж, буцах үнэмлэхээр эх орондоо ирэхэд гарах визийг нь Эрээн хотод олгодог болох. Хонконгт иргэд харилцан визгүй зорчих хугацаа 14 хоног байгааг 30 хоног болгон сунгахад Хонконгийн Засаг захиргааны онцгой бүсийн удирдлагатай ярилцаж дэмжлэг үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээг соёрхон баталж, ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох зэрэг асуудлыг хөндсөн байна.
Түүнчлэн, хоёр улсын боомтуудад, тухайлбал Эрээн, Замын-Үүд, Ховд аймгийн Булган, БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен, Дорнод аймаг дахь Монгол Улс -БНХАУ-ын “Баянхошуу-Өвдөг, Дорноговь аймгийн Ханги мандалын боомтод ачаа тээвэр хийж буй автомашинуудаас Хятадын тал гааль, хорио цээрийн гэх мэт олон тооны төлбөр хураамж авдаг, уддаг асуудлыг цэгцэлж, иргэд нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх шаардлагатай байгааг мэдээлж, зохих арга хэмжээ авах хүсэлтийг судлан үзэж ойрын хугацаанд хариу өгөхөө илэрхийлжээ.
БНХАУ-д хугацаатай хорих ял эдэлж байгаа 12 иргэнээ шилжүүлэн авах хүсэлтийг Монголын талаас энэ онд тавьсныг хүлээн авч хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж. Үүнд талархал илэрхийлж, БНХАУ-д ял эдэлж байгаа, саатуулагдан шалгагдаж буй иргэдэд анхаарал тавьж Консулын албан тушаалтан, ар гэрийнхнийг саадгүй уулзуулж, утсаар яриулж, захидал харилцаатай байлгаж, явуулсан мөнгө, хувцас зэргийг оруулж байгаад талархал илэрхийлэв. 2013 оны долдугаар сарын байдлаар Монгол Улсын 54 иргэн БНХАУ-ын есөн хотод ял эдэлж, 82 иргэн тус улсын 11 хотод гэмт хэрэгт сэжигтнээр саатуулагдан шалгагдаж байна. Хоёр орны ГХЯ-ны Консулын зөвлөлдөх уулзалт нь 15 дахь жилдээ зохиогдож буй бөгөөд иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, байгуулсан гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх, Консулын холбогдолтой асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх, дараагийн алхмаа тодорхойлох чухал ач холбогдолтой юм байна. Манай улс ОХУ, БНКазУ, БНТуркУ, БНСУ-тай мөн Консулын зөвлөлдөх уулзалтыг жил бүр хийж байгаа аж.

0 Сэтгэгдэл