Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр албан ёсны арга хэмжээн дээр муудалцав
Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили, Ерөнхий сайд Бидзин Иванишвили нар Батумид Америкийн цэргийн хөлөг онгоц орж ирэх ёслолын арга хэмжээн дээр үг сөргөлдсөн байна. Засгийн газрын тэргүүн Иванишвили энд мэдэгдэхдээ 2008 онд Өмнөд Осетид болсон цэргийн мөргөлдөөнд тухайн үеийн Гүржийн эрх баригчид хариуцлага хүлээх ёстой” гэж хэлснээс хамаг хэрэг эхэлжээ. Гэтэл Саакашвили үгийг нь таслан “Энэ дайнд гүржийн тал хариуцлага хүлээнэ гэдгийг би эсэргүүцэж байна. Эрхэм ерөнхий сайд аа, энэ дайнд гүржийн тал хариуцлага хүлээх ёстой гэж хэлж байгаа хүн чинь Гүржид хайргүй хүн үү, эсвэл өөр шалтгаантай, гүржийн дайснуудтай холбоотой хүн үү гэдгийг асуумаар байна. Ноён Бидзин та арай гүржийн дайснуудтай холбоотой юм биш биз” гэсэн байна. Холгүй зогсч байсан ерөнхий сайд Саакашвилийн үгийг таслахыг оролдож “Өөрийнхөө хариуцлагын тухай л ярь” гэжээ.
Хүлээн авалтын дараа парламентын тэргүүн Давид Усупашвили сэтгүүлчдэд хандан Саакашвили нэг бус удаа ингэж албан ёсны арга хэмжээний дүрэм зөрчиж байгаа гэдгийг хэлсэн байна. “Албан ёсын арга хэмжээ дуусмагц бид зочид руугаа очиж ерөнхийлөгчийн хэлсэн үгийн төлөө уучлал гуйсан. Ийм хүлээн авалт, арга хэмжээ чинь өөрийн гэсэн дараалал, ёс журамтай байдаг. Харамсалтай нь ерөнхийлөгч Саакашвилигийн хувьд энэ бол ямар ч ач холбогдол, учир замбараагүй зүйл болоод байгаа юм” гэжээ.
Михаил Саакашвилиг ерөнхийлөгч байхад гүрж-осетийн зөрчил үүсч Оростой нэг биш удаа дайтахаар заналхийлж улмаар 2008 онд таван өдрийн дайн болсон юм. ОХУ-ын засгийн газар Өмнөд Осетид өөрийн хяналтаа тогтоох гэсэн Гүржийн эрх баригчдын буруу гэдэг юм.
Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили, Ерөнхий сайд Бидзин Иванишвили нар Батумид Америкийн цэргийн хөлөг онгоц орж ирэх ёслолын арга хэмжээн дээр үг сөргөлдсөн байна. Засгийн газрын тэргүүн Иванишвили энд мэдэгдэхдээ 2008 онд Өмнөд Осетид болсон цэргийн мөргөлдөөнд тухайн үеийн Гүржийн эрх баригчид хариуцлага хүлээх ёстой” гэж хэлснээс хамаг хэрэг эхэлжээ. Гэтэл Саакашвили үгийг нь таслан “Энэ дайнд гүржийн тал хариуцлага хүлээнэ гэдгийг би эсэргүүцэж байна. Эрхэм ерөнхий сайд аа, энэ дайнд гүржийн тал хариуцлага хүлээх ёстой гэж хэлж байгаа хүн чинь Гүржид хайргүй хүн үү, эсвэл өөр шалтгаантай, гүржийн дайснуудтай холбоотой хүн үү гэдгийг асуумаар байна. Ноён Бидзин та арай гүржийн дайснуудтай холбоотой юм биш биз” гэсэн байна. Холгүй зогсч байсан ерөнхий сайд Саакашвилийн үгийг таслахыг оролдож “Өөрийнхөө хариуцлагын тухай л ярь” гэжээ. Хүлээн авалтын дараа парламентын тэргүүн Давид Усупашвили сэтгүүлчдэд хандан Саакашвили нэг бус удаа ингэж албан ёсны арга хэмжээний дүрэм зөрчиж байгаа гэдгийг хэлсэн байна. “Албан ёсын арга хэмжээ дуусмагц бид зочид руугаа очиж ерөнхийлөгчийн хэлсэн үгийн төлөө уучлал гуйсан. Ийм хүлээн авалт, арга хэмжээ чинь өөрийн гэсэн дараалал, ёс журамтай байдаг. Харамсалтай нь ерөнхийлөгч Саакашвилигийн хувьд энэ бол ямар ч ач холбогдол, учир замбараагүй зүйл болоод байгаа юм” гэжээ.
Михаил Саакашвилиг ерөнхийлөгч байхад гүрж-осетийн зөрчил үүсч Оростой нэг биш удаа дайтахаар заналхийлж улмаар 2008 онд таван өдрийн дайн болсон юм. ОХУ-ын засгийн газар Өмнөд Осетид өөрийн хяналтаа тогтоох гэсэн Гүржийн эрх баригчдын буруу гэдэг юм.
0 Сэтгэгдэл
























