Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Цагаачлагчид үймэлдэж цагдаагийн 10 ажилтан шархаджээ
Грекийн цагаачлагчдын хуаранд эмх замбараагүй явдал болж цагдаагийн 10 гаруй ажилтан шархадлаа гэж телевизийн Skai суваг мэдээллээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард энд “Цагаачдыг хүлээн авах төв” гэдгийг албан ёсоор нээж одоо голдуу азийн орнуудаас ирсэн 1700 гаруй хүн байдаг юм байна. Гэтэл бямба гарагийн орой хүнс тараах үеэр цагаачлагчид үймэлдэж эхэлсэн байна. Энэ үеэр энэ бүсэд 33-35 градус халуун байсан ч сэрүүцүүлэгч сэнч ажиллахгүй байсан нь тэдний бухимдыг төрүүлж, бид энд нэг жилээс жил хагас болж байхад анхаарахгүй байна хэмээн үймээн дэгдээжээ.
Цагаачлагчид хуарангийн нутагт байсан чингэлэг, дусгэрүүдийг шатааж, үймээнийг намдаах гэж ирсэн гал сөнөөгч, цагдаа нарыг чулуугаар шидсэн байна. Энэ бүхний улмаас цагдаагийн 10 гаруй ажилтан шархдаж бэртэж гэмтжээ. Цагдаагийн ажилтнууд дээр тусгай ажилтнуудыг нэмж дуудаж байж байдлыг хяналтдаа авсан байна.
Грекийн цагаачлагчдын хуаранд эмх замбараагүй явдал болж цагдаагийн 10 гаруй ажилтан шархадлаа гэж телевизийн Skai суваг мэдээллээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард энд “Цагаачдыг хүлээн авах төв” гэдгийг албан ёсоор нээж одоо голдуу азийн орнуудаас ирсэн 1700 гаруй хүн байдаг юм байна. Гэтэл бямба гарагийн орой хүнс тараах үеэр цагаачлагчид үймэлдэж эхэлсэн байна. Энэ үеэр энэ бүсэд 33-35 градус халуун байсан ч сэрүүцүүлэгч сэнч ажиллахгүй байсан нь тэдний бухимдыг төрүүлж, бид энд нэг жилээс жил хагас болж байхад анхаарахгүй байна хэмээн үймээн дэгдээжээ. Цагаачлагчид хуарангийн нутагт байсан чингэлэг, дусгэрүүдийг шатааж, үймээнийг намдаах гэж ирсэн гал сөнөөгч, цагдаа нарыг чулуугаар шидсэн байна. Энэ бүхний улмаас цагдаагийн 10 гаруй ажилтан шархдаж бэртэж гэмтжээ. Цагдаагийн ажилтнууд дээр тусгай ажилтнуудыг нэмж дуудаж байж байдлыг хяналтдаа авсан байна.
0 Сэтгэгдэл
























