“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Сахлаа хусахгүй бол амийг нь хөнөөнө гэж сүрдүүлжээ
Пакистаны нэгэн эр ер бусын ургуулсан сахлаасаа болж амь насаа ч алдаж болзошгүйд хүрээд байна. Малик Амир Мухаммед Хан Африди хэмээх 40 гаруй насны энэ эрэгтэй сахлаа 76 см урт ургуулж, түүнийгээ хэлбэр маяг гарган засдаг аж. Гэвч лалын хэт даврагсдад түүний энэ хэв маяг таалагддаггүй бөгөөд өмнө нь нэг сар гаруй түүнийг агуйд барьцаалж, сахлыг нь хүчээр хусуулж байсан удаатай. Гэхдээ Малик энэ явдлаас хашралгүй, гарч ирээд дахин сахлаа ургуулж эхэлжээ. Гэхдээ тэрээр амьдралынх нь нэг хэсэг, бахархал нь болсон сахлыг нь дахиад л хэт даврагсад хусаад хаях вий гэхээс эмээж эх нутгаа орхихоор шийдээд байгаа гэнэ. Тэрээр АНУ, Их Британи, Канад зэрэг хүний эрхийг дээдэлдэг гадаад улсаас улс төрийн орогнол хүссэн байна.

Малик 10 хүүхдийн эцэг бөгөөд амь насаа хамгаалахын тулд гэр бүлээсээ хэдэн сараар ч хамаагүй хол, аюулгүй газар байх шаардлагатай болдог гэнэ. Ийм эрсдэлтэй нөхцөл байдалд дунд ч тэрээр сахлаа хусахыг огтхон ч хүсэхгүй байгаа бөгөөд бусад эрчүүдийн сонирхдог архи, тамхи, буу зэвсэг аль нь ч түүний сонирхлыг татдаггүй, түүний цорын ганц дуртай зүйл нь сахлаа арчилж ургуулах явдал гэнэ. Тэрээр сахлаа засч янзлахад өдөртөө 30 минут зарцуулахын зэрэгцээ сахлаа хурдан ургуулахын тулд тос, саван гээд гоо сайхны зүйл багагүй мөнгө үрдэг байна.

0 Сэтгэгдэл