Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
МИАТ компани Эрээн рүү шууд нислэг нээлээ
Монголын агаарын тээвэрлэгч МИАТ компани БНХАУ-ын Эрээн хот руу шууд нислэг хийх замыг нээлээ. Ийм шууд нислэг хийж эхэлсний ёслол дээр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “Манай улс өмнөд хөрш БНХАУ-тай эдийн засаг, нийгмийн харилцаагаа эрчимжүүлэхийн хэрээр иргэдийн харилцан зорчих явдал өсч, хоёр орны нийслэл болон томоохон хотууд төдийгүй хил орчмын хот уруу нислэг хийх хэмжээнд харилцаа өргөжин тэлж, энэ чиглэлд МИАТ компани анхлан захиалгат нислэг үйлдэх болсондоо баяртай байна. МИАТ компани цаашид ч аюулгүй, чанартай үйлчилгээгээр зорчигчиддоо үйлчилж, шинэ чиглэл, шинэ үйлчилгээгээр бэлэг барьж, улс эх орныхоо хөгжилд өөрийн их хувь нэмрийг оруулах болно” гэсэн байна.
Энэ өдрөөс эхлэн МИАТ компани Боинг 737-800 агаарын хөлгөөрөө Эрээн хот уруу долоо хоногийн даваа, лхагва, бямба гаригт тогтмол нислэг хийх юм байна.
Монголчуудын хамгийн их зорчдог Эрээн хотод саяхан шинээр байгуулсан нисэх буудал нь Бээжин, Хөх хот, Ордос аймгуудаас онгоц хүлээн авдаг цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Энэ нисэх буудал 45 м-ийн өргөнтэй 2800 метрийн урттай бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой юм байна.


Монголчуудын хамгийн их зорчдог Эрээн хотод саяхан шинээр байгуулсан нисэх буудал нь Бээжин, Хөх хот, Ордос аймгуудаас онгоц хүлээн авдаг цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай юм. Энэ нисэх буудал 45 м-ийн өргөнтэй 2800 метрийн урттай бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой юм байна.
0 Сэтгэгдэл