"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хот байгуулалт болон газрын суурь хуулиуд 1996 оноос батлагдан мөрдөгдөж байгаа боловч хотыг дахин хөгжүүлэх, газрыг шинэчлэн зохион байгуулах асуудал орхигдсноос агаар, хөрс, усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их болсон. 2000 оноос хойш нийслэлд гэр хороолол ихээхэн тэлж, төлөвлөлтгүй бүсэд 15 гэр хороолол шинээр үүссэн билээ. Хот суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх шаардлагатай болоод байна. Архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн барилгажуулах, тохижуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөн олговортойгоор солих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хот төлөвлөлт, бүтээн байгуулалтад төвлөрүүлэх харилцааг одоо мөрдөгдөж байгаа хуулиудаар зохицуулах боломжгүй болжээ. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хотыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, тосгоны барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн баталгаажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

0 Сэтгэгдэл