Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
АНУ-ын ЭСЯ-нууд террорист халдлагаас эмээж байна
АНУ-ын Төрийн департмент Хойд Африк, Ойрхи Дорнод дахь 21 Элчин сайдын яам, Консулын газраа түр хугацаагаар хаагаад байна. Террорист халдлага гарахаас сэрэмжлэн Абу Даби, Амман, Кайр, Риадх, Жедда, Доха, Дуба, Кувейт, Триполи зэрэг нэлээд хэдэн хот дахь ЭСЯ болон Консулын газар энэ долоо хоногт ажиллахгүй, хаалттай байх аж.
АНУ-ын тагнуулын алба Аль-Кайда бүлэглэлийн толгойлогч нарын хоорондын захидал харилцаанаас олж мэдсэнээр бол тус улсын Элчин сайдын яамд руу халдах төлөвлөгөө гаргасан байжээ. Энэ долоо хоногт дуусах лалын Рамадан сарыг тохиолдуулж халдлага зохион байгуулж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа тул барууны зарим орон ч Ойрхи дорнод дахь ЭСЯ-аа түр хугацаагаар хааж, иргэдийг энэ бүс нутагт очихгүй байх, очсон ч олон нийт цугларсан газар, нийтийн тээврээр зорчихгүй байхыг анхааруулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан