"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
МАН-ынхан тун завгүй, тал талд хуралдаж байна
Маргааш Бага хурлаа хуралдуулах гэж байгаа МАН-ын эрх баригчид тун завгүй байна. Маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа ярьж тохирохоор тус намын Удирдах зөвлөл одоо хуралдаж байгаа юм байна.
Намаа сүүлийн таван ч удаагийн сонгуульд тун амжилтгүй авч орон ялагдуулсан намын өнөөгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдэд хариуцлага тооцож огцруулна, төрийн өмч хөрөнгөнөөс идэж завшин намын нэр хүндийг унагаасан олигархиудыг нэрлэж, тэднийг намаасаа хөөн намынхаа нэрийг цэвэрлэх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөнийхнийг энэ бага хурлаар яаж гайгүй аядуухан аргалж өнгөрөөх вэ гэдгээ тун нухацтай ярьж байж орохгүй бол энэ удаагийн Бага хурал тун ширүүн болж магадгүй байгаа юм. Өчигдрөөс МАН-ын Бага хурлын гишүүд нийслэлд цугларч байгаа болохоор Удирдах зөвлөлийнхөн тэдэнтэйгээ зөвлөлдөх, нэг ч гэсэн хүнийг талдаа элсүүлж, өөрсдийн бодлогоо барьж үлдэхийг бодож ийн ойр ойрхон хуралдаж байгаа бололтой. Маргааш өглөө ч Бага хурал шууд эхлэхгүй, Удирдах зөвлөл эхлээд хуралдана гэсэн мэдээ байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралтай зэрэгцээд “Шинэчилье” хөдөлгөөнийн залуучууд ч бас тусдаа хуралдаж байгаа сураг байна.
Өнөө шөнө МАН-ын бага хурлын болон, Удирдах зөвлөл, “Шинэчилье” хөдөлгөөнийхөн унтахгүй хор найруулж өнжих нь ээ.
Маргааш Бага хурлаа хуралдуулах гэж байгаа МАН-ын эрх баригчид тун завгүй байна. Маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа ярьж тохирохоор тус намын Удирдах зөвлөл одоо хуралдаж байгаа юм байна. Намаа сүүлийн таван ч удаагийн сонгуульд тун амжилтгүй авч орон ялагдуулсан намын өнөөгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдэд хариуцлага тооцож огцруулна, төрийн өмч хөрөнгөнөөс идэж завшин намын нэр хүндийг унагаасан олигархиудыг нэрлэж, тэднийг намаасаа хөөн намынхаа нэрийг цэвэрлэх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа залуучуудын “Шинэчилье” хөдөлгөөнийхнийг энэ бага хурлаар яаж гайгүй аядуухан аргалж өнгөрөөх вэ гэдгээ тун нухацтай ярьж байж орохгүй бол энэ удаагийн Бага хурал тун ширүүн болж магадгүй байгаа юм. Өчигдрөөс МАН-ын Бага хурлын гишүүд нийслэлд цугларч байгаа болохоор Удирдах зөвлөлийнхөн тэдэнтэйгээ зөвлөлдөх, нэг ч гэсэн хүнийг талдаа элсүүлж, өөрсдийн бодлогоо барьж үлдэхийг бодож ийн ойр ойрхон хуралдаж байгаа бололтой. Маргааш өглөө ч Бага хурал шууд эхлэхгүй, Удирдах зөвлөл эхлээд хуралдана гэсэн мэдээ байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралтай зэрэгцээд “Шинэчилье” хөдөлгөөнийн залуучууд ч бас тусдаа хуралдаж байгаа сураг байна.
Өнөө шөнө МАН-ын бага хурлын болон, Удирдах зөвлөл, “Шинэчилье” хөдөлгөөнийхөн унтахгүй хор найруулж өнжих нь ээ.
0 Сэтгэгдэл
ЗОЧИН 05
ЗӨВ ШҮҮ
2013.08.04























