"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Японд дахиад л газар хөдөллөө, цунами ч болж мэднэ
Өнгөрсөн шөнө Японы зүүн хойд нутгаар газар 6,0 баллын хүчтэй хөдөллөө хэмээн японы мэдээллийн агентлагуудын мэдээллээс иш татан ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Үүний дараа мөн л 4,2 баллын чичирхийлэл давтагдсан байна.
Газар хөдлөл тус улсын төвийн болон зүүн хойд нутгийн 18 аймгийн нутагт мэдрэгдсэнээс гол нь Хонсю арал, “Фукусимой” аймаг, нийслэлийн бүсэд илүү байжээ. Газар хөдлөлийн төв нь Мияги аймгийн нутагт газрын гүнд 50 км-т байсан байна.
Газар хөдлөлийн улмаас хүний амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн, эдийн засгийн хохирол гарсан тухай мэдээлээгүй байна. Харин цунами үүсэх магадлалтай гэж зарласнаас эрэг орчмын оршин суугчид гэр орноосоо гарч явсан байна.
Газар хөдлөл болсноос хойш хэдэн цагийн дараа японы мэргэжилтнүүд Фукусимо станцад ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдэгдсэн байна.
2011 оны гуравдугаар сарын 11-нд японы зүүн хойд нутагт болсон газар хөдлөлөөр 20 мянган хүн амь алдаж, “Фукусимо” Атомын цахилгаан станцад осол гаран радиац алдагдсан юм. Ослын уршгийг арилгаж, станцыг бүрэн засварлахад даруй 40 жил шаардагдана гэж мэргэжилтнүүд тооцоолоод байгаа юм.
Өнгөрсөн шөнө Японы зүүн хойд нутгаар газар 6,0 баллын хүчтэй хөдөллөө хэмээн японы мэдээллийн агентлагуудын мэдээллээс иш татан ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Үүний дараа мөн л 4,2 баллын чичирхийлэл давтагдсан байна. Газар хөдлөл тус улсын төвийн болон зүүн хойд нутгийн 18 аймгийн нутагт мэдрэгдсэнээс гол нь Хонсю арал, “Фукусимой” аймаг, нийслэлийн бүсэд илүү байжээ. Газар хөдлөлийн төв нь Мияги аймгийн нутагт газрын гүнд 50 км-т байсан байна.

0 Сэтгэгдэл