Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Зимбабвейн сонгуульд Роберт Мугабей ялсан нь тодорхой болжээ
Зимбабве улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч энэ сонгуулиар,   олон жилийн турш төрийн эрх барьж байгаа 89 настай Роберт Мугабе олонхийн буюу 61 хувийн санал авч үнэмлэхүй ялсан нь тодорхой болжээ. Тэр ийнхүү тус улсын ерөнхийлөгчийн албыг дахин таван жил хаших болж байгаа юм. Мугабегийн тэргүүлдэг ЗАНУ-ПФ нам парламентад ч бас олонхи болж 210 суудлаас 150-ыг нь авсан юм. Мугабегийн гол өрсөлдөгч, ерөнхий сайд Морган Тсвангираи сонгогчдын 34 хувийн санал авсан ч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд заргалдахаа мэдэгджээ.
Европын холбоо ч гэсэн  тус улсад болсон сонгуулийн үеэр олон зөрчил гарсан, тус улсын улс төрийн хүчнүүд бүрэн оролцоогүй гэдгийг зөвшөөрч байгаагаа ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд комиссар Кутрин Эштон мэдэгдсэн байна.  Тэр бас Зимбабвед болж байгаа үйл явцыг Европын холбоо анхааралтай ажиглаж, өөрийн олон улсын түншүүдтэйгээ нягт хамарч ажиллана гэжээ.  Европын холбооны дипломат бодлогын тэргүүн тус улсын улс төрийн бүх хүчнүүд эх орондоо дэг журам, тайван байдал тогтоохын төлөө дэмжлэг үзүүлнэ гэдэг итгэж байгаагаа илэрхийлжээ.
Зимбабвейн сонгуулийн албан ёсны дүн маргааш тодорхой болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан