"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Цөмийн дайн болсон бол хатан хаан Елизавета II ингэж хэлэх байж
Хэрэв цөмийн дайн гарсан бол хатан хаан Елизавета II ард түмэндээ хандаж
хэлэх үгийн эх ноорог Их британид олон нийтэд ил боллоо. Энэ илгээлтийг
дэлхийн гурвадугаар дайн гарвал Британийн засгийн газар хэрхэн ажиллах
вэ гэдэг хээрийн сургуулийн үеэр 1983 онд бэлтгэн, өнөө хүртэл Үндэсний
архивт хадгалж байжээ.
Энэ үгийг цөмийн дайны яг эхээр 1983 оны гуравдугаар сарын 4-ний үд дунд хатан хаан радиогоор хэлэхээр бэлтгэсэн байж. Харин тэр сургуулилтын үеэр армийнхны бэлтгэсэн энэ үгийг хатан хаан өөрөө үзээ ч үгүй гэнэ. Тэр үгэнд “Хүн төрөлхтний түүхэнд нэзээ нэгэн цагт тохиох байсан тийм аюулын өмнө бид ирлээ. Гэхдээ ямар ч аюул тулгарлаа гэсэн өмнө нь хоёр удаа ийм гамшиг тохиолдож байсан энэ зуунд манай эрх чөлөө, аз жаргалыг хадгалж үлдэх тийм хүчин чадал, мөн чанар бидэнд бий” гэж хэлэх ёстой байж.
1983 онд болсон цэргийн сургуулилтаар Зөвлөлт Холбоот Улс, Варшавын гэрээний бусад орнууд Их британи руу химийн дайралт хийж байна гэж сургуулилсан юм байна. Хариуд нь НАТО-гийн орнууд цөмийн бөмбөг хэрэглэх гэнэ.
Энэ баримт бичиг хэвлэгдсэнээр “Хүйтэн дайн”-ы үед Их британи улс цөмийн аюулд хэрхэн хандаж байсныг илчилсэн хэрэг болж байна.
1983 оны гуравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч байсан Рональд Рейган ЗХУ-ыг “Зовлонгийн эзэнт гүрэн” хэмээн нэрлэж Европын улс орнууд, Их британийн нутагт далавчит пуужин байрлуулахаар болж байсан юм.
Хэрэв цөмийн дайн гарсан бол хатан хаан Елизавета II ард түмэндээ хандаж
хэлэх үгийн эх ноорог Их британид олон нийтэд ил боллоо. Энэ илгээлтийг
дэлхийн гурвадугаар дайн гарвал Британийн засгийн газар хэрхэн ажиллах
вэ гэдэг хээрийн сургуулийн үеэр 1983 онд бэлтгэн, өнөө хүртэл Үндэсний
архивт хадгалж байжээ. Энэ үгийг цөмийн дайны яг эхээр 1983 оны гуравдугаар сарын 4-ний үд дунд хатан хаан радиогоор хэлэхээр бэлтгэсэн байж. Харин тэр сургуулилтын үеэр армийнхны бэлтгэсэн энэ үгийг хатан хаан өөрөө үзээ ч үгүй гэнэ. Тэр үгэнд “Хүн төрөлхтний түүхэнд нэзээ нэгэн цагт тохиох байсан тийм аюулын өмнө бид ирлээ. Гэхдээ ямар ч аюул тулгарлаа гэсэн өмнө нь хоёр удаа ийм гамшиг тохиолдож байсан энэ зуунд манай эрх чөлөө, аз жаргалыг хадгалж үлдэх тийм хүчин чадал, мөн чанар бидэнд бий” гэж хэлэх ёстой байж.

0 Сэтгэгдэл