"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
ЯАМД ЭЗГҮЙ БАЙНА
Хаа сайгүй амралтын байдалтай байгаа энэ өдрүүдэд яам, агентлагуудаар орж мэдээлэл авах гэсэн боловч хариулт өгөх хүн алга. Уг нь Ерөнхий сайд сайдуудын хамт ажлын 10 хоног амрахаар болж, дэд сайдууд ажлаа хариуцаж үлдсэн. Гэтэл тэдний зарим нь гадаад руу томилолтоор явсан бол нөгөө хэсэг нь ээлжийн амралтаа авчээ. Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт ажилдаа орохтой зэрэгцээд зарим албан тушаалтнууд амарсан бололтой. Уул уурхайн болон Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдээс өөр хүн алга. Дэд сайдууд нь гадаад руу томилолтоор явж, газрын дарга нар нь ээлжийн амралтаа авчээ. Гэтэл улс орны өмнө тулгамдаад байгаа асуудал уул овоо шиг овоорч байна.
Тухайлбал, улсын төсвийн орлого 400 гаруй тэрбумаар тасарч, уул уурхайн үйлдвэрлэлийн зогсонги байдал газар аваад байгаа. Харин Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд С.Эрдэнэ сайдаас өөр хүн байхгүй гэнэ. Бүр тус яаманд засварын ажил эхэлж, бараг бүх өрөө тасалгаанд будаг шунх түрхэж буй харагдав.
Хаа сайгүй амралтын байдалтай байгаа энэ өдрүүдэд яам, агентлагуудаар орж мэдээлэл авах гэсэн боловч хариулт өгөх хүн алга. Уг нь Ерөнхий сайд сайдуудын хамт ажлын 10 хоног амрахаар болж, дэд сайдууд ажлаа хариуцаж үлдсэн. Гэтэл тэдний зарим нь гадаад руу томилолтоор явсан бол нөгөө хэсэг нь ээлжийн амралтаа авчээ. Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт ажилдаа орохтой зэрэгцээд зарим албан тушаалтнууд амарсан бололтой. Уул уурхайн болон Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдээс өөр хүн алга. Дэд сайдууд нь гадаад руу томилолтоор явж, газрын дарга нар нь ээлжийн амралтаа авчээ. Гэтэл улс орны өмнө тулгамдаад байгаа асуудал уул овоо шиг овоорч байна. Тухайлбал, улсын төсвийн орлого 400 гаруй тэрбумаар тасарч, уул уурхайн үйлдвэрлэлийн зогсонги байдал газар аваад байгаа. Харин Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яаманд С.Эрдэнэ сайдаас өөр хүн байхгүй гэнэ. Бүр тус яаманд засварын ажил эхэлж, бараг бүх өрөө тасалгаанд будаг шунх түрхэж буй харагдав.
С.Аз
0 Сэтгэгдэл























