"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Осолдсон онгоцны ачааг нь хулгайлжээ
Энэ сарын эхээр АНУ-ын Флоридад “Аsiana Airlines”-ийн онгоц газардах үедээ осолдож, хоёр хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн бэртэж гэмтсэн. Гэтэл чоно борооноор гэгчээр энэ үеэр бас нэгэн хэрэг гарсан нь нисэх буудлын ажилтан сүйт бүсгүйтэйгээ хамтран осолдсон онгоцны ачаанаас нь хулгайсан хэрэг гарчээ. Тэд хулгайлсан тээшин дэх бараагаа нисэх буудлын ойролцоох “Nordstrom”-д аваачиж 5000 ам.доллараар худалдсан байна. Энэ явдлыг бүр хожуу, зарим зорчигчийн ачаа очих ёстой газраа очоогүйн дараа л олж мэджээ. Ослын дараа зарим зорчигчийн өөр нислэгээр зорьсон газар нь хүргэсэн юм. Тэр замд нь тэдний ачаанд нисэх буудлын ажилтан гар дүрсэн бололтой. Хэрвээ сэжигтнүүдийн буруутайг шүүхээр тогтоовол дээд тал нь дөрвөн жил хорих ялаар шийтгэх ажээ.

0 Сэтгэгдэл