Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Египетэд цуст нэгэн шөнө болж, 120 хүн амь үрэгдлээ
Египетийн нийслэл Каирын Рабиа аль-Адавийн талбайд өнгөрсөн шөнө эсэргүүцлийн жагсаалд оролцогсод цагдаа, дотоодын цэргийнхэнтэй мөргөлдсөнөөс 120 хүн амь үрэгдэж, 4,5 мянган хүн бэртэж гэмтсэн харамсалтай явдал гарсан байна. Энэ талаар талбайн дэргэд дэлгэсэн хээрийн эмнэлгийн ерөнхий эмч мэдээлснийг хэвлэлүүд дамжууллаа. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн Рабиа аль-Адави талбайд болсон үйл явдлыг “хүмүүсийг бөөнөөр нь хядсан харгислал” гэж нэрлэж байна. Гэхдээ Египетийн Эрүүл мэндийн яам, бусад албаны эх сурвалж энэ мэдээллийг батлаагүй байна. Египетийн зэвсэгт хүчний генерал Али Азаль болохоор Каирт болсон мөргөлдөөнийг “Ах дүү мусульман” хөдөлгөөний хүчирхийлсэн ажиллагаа” гэж нэрлэлээ.
“Ах дүү мусульман” хөдөлгөөнийхөн Рабаа аль-Адауиягийн сүмийн ойролцоо байсан зэвсэг бүхий байрлалыг хамгаалж байсан постууд руу дайрснаас энэ бүхэн эхэлсэн гэж тэр нэмж хэлсэн байна. Энэ үеэр гурван ч офицерын амийг хөнөөснөөс тэдний довтолгоог няцаахын тулд цэргүүд гал нээхээс аргагүй болсон гэжээ. “Ах дүү мусульман”-ыхан бас цагдаагийн постуудыг эзлэхийг оролдсон гэж генерал хэлж байна. Баасан гарагт Египетийн бусад олон хотод ч гэсэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж цэрэг цагдаагийнхантай мөргөлджээ. Каирт ч гэсэн өөр ан-Нахдагийн талбайд эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн индэр зоож, майхан, хээрийн эмнэлэг дэлгэсэн гэнэ. Эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын тоо хүүххэд эмэгтэйчүүдтэй нийлээд хэдэн арван мянгад хүрч байгаа юм байна. Ер нь цэргийнхний тооцоолсноор улс орон даяар 35 сая хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэнэ. Өчигдөр орой улам эрчимжсэн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн шөнөжин үргэлжилжээ. Александрия хотод ч бас жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Дотоод явдлын яам болохоор цагдаагийнхан зөвхөн нулимс асгаруулагч хий хэрэглэж байгаа бол иргэд л галт зэвсэг ашиглаж байна гэж мэдээллээ.
Долдугаар сарын 3-нд армийнхан мусульман-ерөнхийлөгч Мухаммед Мурсиг огцруулан, Үндсэн хуулийн үйл ажиллагааг зогсоож, шилжилтийн энэ үед төрийн тэргүүний үүргийг Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнд шилжүүлснээр эсэргүүцлийн энэ хөдөлгөөн эхэлсэн юм.
Мурси болон түүний талынхныг баривчилж, зэвсэгт хүчний нэг байгууламжид байлгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
irgenii dain ehelj bgaam daa
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан